Засаг даргын орлогч

image

Мөнгөнморьт сумын Засаг даргын орлогч Э.Болормаа
Боловсрол:
1982 – 1990  он: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 8 жилийн дунд сургууль
1990 – 1992 он: Төв аймгийн арван жилийн 2 дугаар сургууль
1992 – 1996 он: Монгол хэл бичгийн дээд сургууль
2006 – 2009 он: Монгол Улсын Боловсролын Их Сургууль
2011 – 2012 он: МУЗГ-ын хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын академи
 
Ажлын туршлага:
1996 – 2013 он: Мөнгөнморьт сумын ЕБС-д багш
2013 – одоог хүртэл мөнгөнморьт сумын Засаг даргын орлогч
 
И – мэйл хаяг:
 
Ажлын байрны үндсэн зорилго:
Сумын эдийн засгийн хөгжлийн стратеги бодлогыг төлөвлөж, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнс, худалдаа нийтийн хоол, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, барилга хот байгуулалт, дэд бүтэц /эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуй/, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, сумын хөгжлийн төслийн багийг удирдах зэрэг асуудлаар сумын хэмжээний бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үнэлж дүгнэх чиг үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байрны үндсэн зорилт:
Сумын эдийн засгийн хөгжлийн стратеги, макро эдийн засгийн бодлогыг тодорхойлж, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого чиглэл боловсруулан, эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах
Сумын нутаг дэвсгэрт барилгын болон хот байгуулалтын тухай хууль, холбогдох эрхийн актуудыг мөрдөж, төв суурин газрын хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн талаарх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах
Шинээр баригдах барилга байгууламж, хөрөнгө оруулалт, их засварын талаарх аймаг, сумын хэмжээний бодлогын хэрэгжилтийг хангаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах
Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн судалгааг гаргаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлог шийдвэр, удирдлагаар хангаж ажиллана.
Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах арга хэмжээ, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх
Төв суурин газруудын халаалтын зуухнууд, ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн байгууламж, тоног төхөөрөмж, инженерийн болон цахилгаан шугам сүлжээний найдвартай үйл ажиллагааг хангуулахад чиглэсэн бодлого зохицуулалтыг хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг удирдан зохион байгуулах
Шуудан холбооны үндсэн үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх
Авто замын тухай болон авто тээврийн тухай хууль, түүний хүрээнд эрх бүхйи байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандартыг хангуулан мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавих
Худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбар, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэн, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого баримтлан, бодлогын хэрэгжилтийг хангуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх
Сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлж, хяналт тавих
Иргэдийн сумандаа суурьшин амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж, сум орон нутагт ахуйн үйлчилгээг сэргээн хөгжүүлэх, тэдгээрийн байнгын тогтвортой, чанарын шаардлага хангасан үйл ажиллагааг дэмжих бодлогыг баримталж ажиллах
Сумын бренд бүтээгдэхүүнд үндэсний тохирлын тэмдэг олгуулж, стандартгүй бүтээгдэхүүн үйлчилгээг стандарттай болгох,  хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад хамруулах, тохирлын үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулах
Сумын хөгжлийн төслийн багийг удирдан зохион байгуулж ажиллах
 
 
-----ооОоо-----