Засаг дарга мэндчилж байна

image

МЭНДЧИЛГЭЭ
 
Туулсан буурал түүх нь баялаг, бүтээж урагшилж яваа цаг үе нь өнгөлөг, үл тасрах он жилийн цуваанд ирээдүй нь гэгээлэг нутгийнхаа зон олонд халуун мэнлчилгээ дэвшүүлье.
2017 он нийт Мөнгөнморьтчууд бидний хувьд мал сүрэг өсч ашиг шим нь арвижиж, хураан авсан ургац нэмэгдэж, төсвийн орлого гурван шатанлаа биелж, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын болит орлого өсч, байгаль дэлхий маань өгөөж хишгээ харамгүй хайрласан, ажил хөдөлмөр амжилт бүтээл өрнөсөн сайхан жил болж байнаа.
Төрөлх нутгийнхаа хөгжлийн сайн сайхан ирээдүйн төлөө бүтээж туурвин хөдөлмөрлөж ирсэн ахмад үеийнхэндээ, өвөг дээдсийн үеэс хойч үе бидэндээ өвлөн үлдээсэн газар нутгаа хайрлан шүтэж гал голомтоо сахин таван эрдэнэ мал сүргээ адгуулан өсгөж, тариа ногоогоо тарьж ургуулж, сум орныхоо сайн сайхны төлөө ажиллаж амьдарч яваа нутаг усныхандаа, нутгийн минь нүүр царай болсон залуучууд, ирээдүй хойч үеийнхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Та манай цахим хуудсанд зочилсноор Мөнгөнморьт сумын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, сум, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой үнэн бодит олон талын мэдээллийг авах бөгөөд  бидний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, үнэтэй санал зөвлөгөөг электрон шуудан болон бусад хэлбэрээр ирүүлнэ гэдэгт найдаж байна.


                                                           ТӨВ АЙМГИЙН МӨНГӨНМОРЬТ
                                                     СУМЫН ЗАСАГ ДАРГА: С.НАРАНЦЭЦЭГ