Мөнгөнморьт сумын ИТХ-ын товч танилцуулага

image

МӨНГӨНМОРЬТ СУМЫН ИРГЭДНЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1992 онд батлагдсан Монгол улсын шинэ Үндсэн хуулийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоонд шилжсэнээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдсан билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн түүхэн замналтай байгууллага юм.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны даргаар Гүрсэд овогтой Рэнцэндорж ажиллаж байв.
Өдгөө 20 гаруй жилийн хугацаанд ИТХ-ын даргаар Б.Жамбалдорж, Ш.Тогоо, С.Дулам, Н.Хишигсайхан, Ц.Мишигдорж, С.Энхтүвшин, С.Наранцэцэг, С.Энхбаатар нар ажиллаж ирлээ.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр С.Дулам, Б.Наранцогт, Г.Рэнцэндорж, Д.Энхбаатар. О.Мөнхбаяр, Э.Болормаа, Ц.Батдорж нар сонгогдон Мөнгөнморьт сумын хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж ирсэн юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992-2008 он хүртэл 20 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгчтэй, 5 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2008 онд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулинд өөрчлөлт орсноор 15 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгч, 5 хороотойгоор ажилласан.
2016 оны сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр С.Энхбаатар, С.Наранцэцэг, Э.Болормаа, С.Энхтүвшин, А.Жалбий, Б.Тамжид, Ш.Балдандорж, Ц.Цэцэгмөнх, Ж.Эрдэнэчимэг, Ш.Ганболд, Д.Оюунмөнх, О.Мөнхбаяр, Д.Гэрэлтнаран, Т.Нарангэрэл, М.Санжмятав нар, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Ц.Батдорж сонгогдон ажиллаж байна.
Энэ удаагийн эрхийн хугацаанд нийт Төлөөлөгчдийн 53.33 хувь нь дээд, 26.66 хувь нь тусгай дунд боловсролтой, 46.66 хувь нь эмэгтэй, 66.66 хувь нь 2 ба түүнээс дээш удаа сонгогдож байгаа туршлагатай Төлөөлөгчид байна.
Өнгөрсөн он жилүүдэд 7 удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөр өөр бүтэц, бүрэлдэхүүнтэй ИТХ-ууд ажилласан хэдий ч нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийг чадавхжуулах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчныг бий болгох чиглэлээр нэгэн сэтгэл зүтгэлээр ажиллаж, өмнөх ИТХ-ынхаа ололт амжилтыг бататган алдаа оноог дүгнэн, нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж холбоог бэхжүүлсээр иржээ.Сумын ИТХ-аас гарч байгаа тогтоол, шийдвэрүүд хангалттай хэрэгжиж, дотоод ажлын зохион байгуулалт сайжирч, үйл ажиллагаа тогтмолжиж байгаа нь үе үеийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, удирдлагуудын уйгагүй хөдөлмөр зүтгэл гэж үнэлдэг.Багийн ИНХ-ыг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулж, дарга, Тэргүүлэгчдийг чадавхижуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхэд анхаарч ажилласнаар үйл ажиллагаа нь тогтмолжиж Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурал нь ажлын арга барилаараа сумын хэмжээнд тэргүүлж ирсэн нь өнгөрсөн цаг үеэс буухиалсан амжилтын үндэс юм.Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан, төр захиргааны ахмад ажилтан Ч.Оюунцэцэг, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 6 удаа сонгогдон ажилласан Ш.Балдандорж, 3 удаа сонгогдсон С.Энхбаатар, С.Наранцэцэг, С.Энхтүвшин, Э.Болормаа, Д.Гэрэлтнаран, нутгийн өөрөө удирдах байгууллагын ахмад ажилтан Г.Рэнцэндорж, Б.Наранцогт, Н.Хишигсайхан, Ц.Мишигдорж, С.Энхтүвшин, Р.Рэгзэдмаа нарын тэргүүний сайчуудаараа Мөнгөнморьчууд бид бахархадаг.Сумын ИТХ нь “...сумынхаа хөгжлийн хэтийг төлөвийг тодорхойлон хэрэгжүүлэх...” алсын хараатай, ардчиллыг бэхжүүлж, нутгийн өөроө удирдах ёсыг төлөвшүүлэн, сумын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэж, тэдний нөөц боломжийг дайчлах замаар сумын тогтвортой, тэнцвэрт хөгжлийг хангахад эрхэм зорилгоо чиглүүлэн хуулийг дээдлэн, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг доорхи бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Хурлын хороодын нэр
Гүйцэтгэх үүрэг
Төлөөлөгчдийн нэрс
Сумын хөгжлийн бодлогын хороо
Дарга
А.Жалбий
Нарийн бичгийн дарга
Д.Гэрэлтнаран
Гишүүд
С.Энхбаатар
О.Мөнхбаяр
Ш.Ганболд
Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороо
Дарга
Т.Нарангэрэл
Нарийн бич.гийн дарга
Ц.Цэцэгмөнх
Гишүүд
С.Наранцэцэг
Өргөдөл, гомдол, хүний эрх, ннйгмийн бодлогын хороо
Дарга
С.Энхтүвшин
Нарийн бичгийн дарга
М.Санжмятав
Гишүүд
Ш.Балдандорж
Б.Тамжид
Байгаль орчин, газар, хүнс хөдөо аж ахуйн бодлогын хороо
Дарга
Э.Болормаа
Нарийн бичгийн дарга
Д.Оюунмөнх
Гишүүд
С.Энхбаатар
Ж.Эрдэнэчимэг


оОо