Зар мэдээ

    МОД ТАРЬЖ, НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЬЕ!

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 5 сарын 15-нд тохиож байна. Энэхүү өдөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Жич: Нарс, Шинэс, Шар хуайс зэрэг моднууд үнэгүй тараагдана.
    Захиалга авах утас 80010960, 91020960
    ЗДТГ

    2021-05-14 12:47:50

    >> Буцах