Зар мэдээ

    МЭДЭЭЛЭЛ

    Сумын нутаг дэвсгэрт короновирусын халдварын 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан ойрын болон дам хавьтлын, мөн Улаанбаатараас ирсэн нийт 58 иргэнд хийсэн PСR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Гамшгаас хамгаалах тухай хууль болон УОК-ын заавар журмын дагуу цаашид 3-р сарын 26-нд дахин хийгдэх давтан шинжилгээний хариу гартал авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ барьж өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаална уу.
    Сумын Онцгой комисс
     

    2021-03-22 09:43:16

    >> Буцах