Зар мэдээ

    Авто техникийн улсын үзлэг тус суманд хуваарийн дагуу 2018 оны 05-р сарын 19,20 ны өдрүүдэд ирж ажиллана

    Авто техникийн улсын үзлэг тус суманд хуваарийн дагуу 2018 оны 05-р сарын 19,20 ны өдрүүдэд ирж ажиллах бөгөөд үзлэгийн үеэр дараалал үүсч таны болон татварын байцаагч бусад холбогдох хүмүүсийн ажилд хүндрэл учруулдаг тул та бүхэн үзлэгээс өмнө татвар, агаарын бохирдлын төлбөр, замын сангийн хураамж даатгал зэргээ урьдчилан төлөхийг анхааруулья 
    Гадны болон УБ дугаартай тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол , зам ашигласны хураамжаа тухайн харьяа дүүргийнхээ татварын алба, төрийн сангийн дансанд тушааж тухайн дүүргийнхээ татварын албатай тооцоо хийнэ үү
    Үзлэгийн үеэр улсын дугаар солих, шинээр дугаар олгох ашиглалтгүй болсон тээврийг хэрэгслийг бүртгэлээс хасах мөн шинэ мотоциклд гэрчилгээ, улсын дугаар олгох ажил хийгдэх тул холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн бэлэн байлгах шаардлагатай.
    Мөнгөнморьт сум ЗДТГ,Татварын алба Харилцах утас: 99218141

    2018-05-10 17:24:33

    >> Буцах