Toggle navigation
Нүүр
Танилцуулга
Танилцуулга
Түүхийн хуудас
Алдартнууд
Нутгийн удирдлага
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Засаг дарга
Засаг даргын орлогч
Засаг даргын тамгын газар
Мэдээ, мэдээлэл
Цаг үеийн мэдээ
Зар мэдээ
Статистик мэдээ
Ил тод байдал
Хүний нөөц
Үйл ажиллагаа
Өргөдөл, гомдол
Шилэн данс
Холбоо барих
М
өнгөнморьт сум
Зар мэдээ
Хорголжин, хивэг зарна
Мөнгөнморьт сумын иргэдийн анхааралд:
Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал хүлээж авна
Hохой утсгал явагдана
Байгууллагууд
Эрүүл мэндийн төв
Цаг уурын өртөө
Соёлын төв
Ерөнхий боловсролын сургууль
Сургуулийн өмнөх боловсрол
Сум дундын ойн анги
Цаг үеийн мэдээ
Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, хадгалалт хамгаалалт, халдваргүйжүүлэлтийн хяналт шалгалт хийлээ
Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/19 тоот захирамжийн дагуу 2 зочид буудал, хүнсний 6 дэлгүүрт хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, хадгалалт хамгаалалт, халдваргүйжүүлэлт зэргээр үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. Үзлэг шалгалтыг дараах бүрэлдэхүүнтэй ажиллаа. Үүнд:
Б.Анхбаяр – Засаг даргын орлогч
Д.Ундармаа – ХАА-н тасгийн мэргэжилтэн
н.Өлзийбаянмөнх – Экологийн цагдаа
Э.Бат-Эрдэнэ – Булаг багийн Засаг даргын түр орлог гүйцэтгэгч
Шуурхай штабын жижүүр
А.Эрдэнэчимэг – Санхүү албаны дарга
Г.Анхныбаяр-Жолооч
Тус шалгалтын үеэр хэд хэдэн төрлийн зөрчил илэрснийг арилгуулан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устган дэлгүүрийн эздэд сануулга өгөв
Дэлгүүрүүдийн нийтлэг зөрчил халдвар хамгаалалтын бодисыг бүрэн ашиглаж байгаа хэдий ч өрлөгийн тавиур болон бүтээгдэхүүний гадна савлагааны тоосжилттой цэвэрлэгээ дутуу хийгдсэн, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалт бүхий хөргөгчний хамгаалалтын хаалт байхгүй, дотор талд мөсдөлт их, бүтээгдэхүүн наалдан хөлдсөн байдалтай, сав баглаа боодол задарсан, хадгалалт хамгаалалт алдагдсан, үйлчлүүлэгчийн халууныг үзэх зайнаас хэмжигч халууны шил байхгүй, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн их байсан учир газар дээр нь устгалд оруулав.
Холбоотой зураг
2021-01-27 17:04:44
>> Буцах
Холбоос
Засгийн газар
Төв аймаг
Авлигатай тэмцэх газар
Үндэсний статистикийн хороо
Мөнгөнморьт сум
Валютын ханш