Статистик мэдээ

      "БРУЦЕЛЛЁЗЫН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ-2018"  улсын хэмжээнд зохион байгуулж буй ажлын хүрээнд Төв аймгийн Засаг даргын А/524 тоот захирамж, Аймгийн ХХААГ-ын даргын А/38 тоот тушаал, сумын Засаг даргын А/132 тоот захирамжийн  дагуу сумын хэмжээнд бүх хээлтүүлэгч мал /бух, хуц, ухна, буур/-аас бруцеллёзын  шинжилгээнд цусны дээж авахаар сумын МЭҮТ, Мал эмнэлэг, үржлийн нэгжүүд, багийн Засаг дарга нарын хамтарсан 2 ажлын хэсэг 2018.09.05-09-ны өдрүүдэд Байдлаг багийн нутаг болох Хонгорын ар, Хүүш ганга, Жамъянбулаг, Юдэг, Их гутай, Суварган, Салын дэнж, Бор толгой, Сөрдөг, Бургас гэх газарт намаржиж буй 33 малчин өрхөөр орж 18 бухны цус,  Жаргалант багийн нутаг Бумбат, Тэрэлжийн адаг, Тэрэлж, Шонтуурга, Чулуут, Соном, Бор хужир гэх газруудад  намаржиж буй 34 малчин өрхийн 29 бухнаас цусны дээжийг, мөн Байдлаг багт суурилж буй 118, Жаргалант багийн 150 богийн хээлтүүлэгч  бүгд 315 цусны дээжийг аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн.Үүнээс Жаргалант, Байдлаг багаас 2, 2 дээж нийт 4 дээж эерэг буюу өвчтэй гэсэн хариу ирүүлснийг хээлтүүлэгчдийн эзэн малчин буюу багийн Засаг дарга нар, харьяа мал эмнэлгийн нэгжүүдэд нь мэдэгдэж, үржилд ашиглахгүй, устгалд оруулах арга хэмжээ авсан.

    2018-11-08 16:14:52

    Дэлгэрэнгүй >>

    Мөнгөнморьт сум нь нийт төмс 9 га талбайд тарилт хийж 76.5 тн ургац хураан авлаа. Хүнсний ногоо нийт 10 га талбайд тарилт хийж 94.1 тн ургац хураан авлаа. Үүний Байцаа 2 га 19 тн, Лууван 2.2 га, 20.9 тн, Шар манжин 2 га, 19 тн, Улаан манжин 2га, 19 тн, Сонгино1га, 9 тн ,Өргөст хэмх 0.1 га, 0.9тн, Улаан лооль 0.1га, 0.9 тн , бусад хүнсний ногоо 0.5га, 4.5 тн урацыг тус тус хураан авсан байна

    2018-11-08 16:02:58

    Дэлгэрэнгүй >>

    image

    2018-04-30 12:19:47

    Дэлгэрэнгүй >>

    image

    Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн в хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу  Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын 2017 оны 12-р сарын 01 ны өдрийн  А/185 тоот захирамжаар 2017 оны 12-р сарын 7-ны өдрөөс 12-р сарын 17-ны дотор 6-н хэсэг гаргаж  Хүн амын бүртгэл, мал тэжээвэр амьтдын тооллогыг орон нутагт зохион байгууллаа.
    Мөнгөнморьт сумын 2017 оны байдлаар хүн амын шинэчилсэн бүртгэлийн дүн:

    2018-04-28 14:59:13

    Дэлгэрэнгүй >>

    2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 6-н нэр төрлийн  48,246,000.00 төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгөөнд тусгаснаас нэр төрөл тус бүрээрээ хийгдэн 47,982,900.00 төгрөгийн санхүүжилтыг зарцуулсан байна. Үүнд:
                ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:
                            1.  Усан хангамжийг сайжруулах "Худаг 1" засварын ажил             10,000,000.00 төгрөг
                            2.  Усан хангамжийг сайжруулах "Худаг 2" засварын ажил             10,000,000.00 төгрөг
                            3. Гудамжны гэрэлтүүлгийн цахилааны зардал                                    5,432,900.00 төгрөг
                            4. Интернэтийн сүлжээг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх зардал 2,550,000.00 төгрөг
                            5. Сумын соёлын төвд тохижилт хийж үзвэрийн сандалтай болгох 15,000,000.00 төгрөг
                ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГЭЭР:
                            1. Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх зардал                5,000,000,00 төгрөг
     
                2018 онд Орон нутгийн хөгжлийн сангаар нийт 4 нэр төрлийн ажлыг 64065500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүнд:
                ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:
                            1. Хэрэглээний худаг картжуулах                                                  16,000,000.00 төгрөг
                            2. Сумын төвд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх                                       38,750,900.00 төгрөг
                ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГЭЭР:
                            1. Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх зардал           5,000,000.00 төгрөг
                            2. Гудамжны гэрэлтүүлгийн цахилааны зардал                              5,000,000.00 төгрөг
     
    Мэдээлэл бэлтгэсэн: Санхүүгийн албаны дарга А.Эрдэнэчимэг
     

    2018-04-28 14:26:41

    Дэлгэрэнгүй >>