Зар мэдээ

    Сумын нутаг дэвсгэрт короновирусын халдварын 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан ойрын болон дам хавьтлын, мөн Улаанбаатараас ирсэн нийт 58 иргэнд хийсэн PСR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Гамшгаас хамгаалах тухай хууль болон УОК-ын заавар журмын дагуу цаашид 3-р сарын 26-нд дахин хийгдэх давтан шинжилгээний хариу гартал авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ барьж өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаална уу.
    Сумын Онцгой комисс
     

    2021-03-22 09:43:16

    Дэлгэрэнгүй >>

    Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу цар тахлын улмаас орлого нь буурсан, үйл ажиллагаа нь доголдсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох ажил эхлээд байна. Тиймээс эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд тус суман дахь Төрийн банк, Хаан банкны салбаруудад хандана уу.

    2021-03-18 11:00:06

    Дэлгэрэнгүй >>

    Улаанбаатар хот болон голомттой аймаг, сумаас ирж буй иргэдийн талаарх мэдээллийг дараах утсаар шуурхай мэдээлж хамтран ажиллана уу. Онц шаардлагагүй тохиолдолд голомттой бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна.
    ХОЛБОО БАРИХ УТАС:99201732, 99654758

    2021-03-11 15:33:20

    Дэлгэрэнгүй >>

    СУМЫН ТЭЖЭЭЛИЙН ФОНДНООС ХИВЭГ, ХОРГОЛЖИН ЗАРНА.
    25 КГ-ТАЙ НЭГ ШУУДАЙ ХИВЭГ 23000 ТӨГРӨГ, 40 КГ-ТАЙ НЭГ ШУУДАЙ ХОРГОЛЖИН 30000 ТӨГРӨГӨӨР ТУС ТУС ЗАРНА. ЖИЧ: ИРГЭД ТА БҮХЭН АЖЛЫН ЦАГААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. ЗДТГ
    ХОЛБОО БАРИХ УТАС:99692630, 95522832
     

    2021-02-22 16:48:48

    Дэлгэрэнгүй >>


    “Төрөөс хариуцах цэвэр, бохир усны төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын  хүрээнд Мөнгөнморьт сумын иргэдийн цэвэр усны хэрэглээний төлбөр литр тутам 5 төгрөг байсныг  2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд чөлөөлж байна.Тиймээс иргэд та бүхэн усны картаа цэнэглэх шаардлагагүй, картанд мөнгөгүй байсанч төхөөрөмжид уншуулан цэвэр ус авах боломжтой.
    Мөнгөнморьт сумын хариуцлагатай иргэн та худгийн гадна талбайд усыг их хэмжээгэр гоожуулахгүй байх, усаа байнгын хааж байхыг зөвлөж байна.
     

    2021-02-02 18:09:12

    Дэлгэрэнгүй >>