Зар мэдээ

    image

    Төв аймгийн Мөнгөнморьт сумын Гал түймэр унтраах 75-р ангийн тохижилтонд зориулж "Нэг өрх нэг цемент" аян өрнүүлж байна. Тус цемент нь 75-р ангийн жагсаал хийх бэлтгэлийн талбайд зориулагдах болно.
    ЗДТГ, ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 75- Р АНГИ
    УТАС: 99201732

    2019-03-27 17:49:15

    Дэлгэрэнгүй >>

    Мөнгөнморьт сумын галт зэвсэг эзэмшдэг иргэдийн анхааралд улсын хэмжээнд 2018 оны галт зэвсгийн бүртгэл явагдаж байгаа тул 2018.10.22-25-ны хооронд цагдаагийн хэсэг дээр галт зэвсэг, галт зэвсгийн гэрчилгээ, галт зэвсэг эзэмшигч иргэн өөрийн биeэр ирж яаралтай бүртгүүлнэ үү.
    Жич: заасан хугацаанд галт зэвсгээ бүртгүүлээгүй иргэнд хуульд заасан арга хэмжээ авах болно. 
    Асууж тодруулах зүйл байвал доорх утсаар холбогдоно уу 99069453

    2018-10-23 16:26:49

    Дэлгэрэнгүй >>

    Сумын Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх 75-р ангид ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа тул 18-27 насны цэргийн алба хаасан бүрэн дунд боловсролтой залуучууд 2018  оны 10-р сарын 11 - ний дотор материалаа бүрдүүлж ирүүлнэ үү.
    Бүрдүүлэх материал:
    1.   

    2018-10-11 09:31:38

    Дэлгэрэнгүй >>

    ӨНӨӨДӨР БУЮУ 09 Р САРЫН 19 НИЙ 20 ЦАГААС ХОЙШ ЦАСАН ШУУРГА ШУУРЧ ХҮЙТРЭХ ТУЛ АРД ИРГЭД ТА БҮХЭНД ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА. МӨН МАЛЧИД МАЛАА ОЙР БЭЛЧЭЭХ, ЗАМД ГАРЧ БАЙГАА ИРГЭД АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ГАНЦ НЭГЭЭР НЬ ҮЙЛДЭЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.

    2018-09-19 12:44:07

    Дэлгэрэнгүй >>

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох “ЖИЖИГ ЗЭЭЛ” -ийг ХААН, ТӨРИЙН банкаар дамжуулан олгож байна. Жижиг зээлд орон нутгийн онцлог, давуу тал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч , нөхөрлөл хоршоо, аж ахуй нэгж байгууллагууд хамрагдах боломжтой.
    Зээлийн нөхцөл: 
    а/ Зээлийн хэмжээ - Иргэн 10 000 000 төгрөг
    - Аж ахуй нэгж 20 000 000 сая төгрөг
    б/ Хүү - Сарын 0.6%
    в/ Хугацаа -24 сар
    Зээлд дараах ерөнхий шаардлагыг хангаж буй иргэн, аж ахуйн нэгж хамрагдана: Үүнд:
    • Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч /Нэмүү өртөг үл шингэх худалдаа наймаа гэх мэт бизнесийн үйл ажиллагаанд олгохгүй/ иргэн, аж ахуйн нэгжид олгоно
    • Ажлын байрыг нэмэгдүүлэх гэрээг ХХҮГазартай /суманд ХХҮМэргэжилтэн/ хийж, төслийг дэмжсэн талаарх торхойлолтыг ХХҮГазраас /суманд ЗД-аас/ авна. 
    • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй
    • Тухайн бизнесийн орлогоороо зээлээ төлөх боломжтойг нотлох
    • Зээлийн баталгаа болохуйц хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх
    • Барьцаа хөрөнгийн байршил , төслийг хэрэгжүүлэх газар нь нэг аймгийн нутаг дэвсгэр дээр байх
    • Хураангуй төсөлд тусгаснаас өөр зориулалтаар зээлийг ашиглахгүй байх
    Зээлд хамрагдахыг хүссэн иргэд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон сумын ХХҮМэргэжилтэн, банкны зээлийн эдийн засагч нараас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 
    Жич: Зээл хүссэн өргөдөл, Төсөл хэрэгжүүлэгчийн ИҮХуулбар, төсөл болон багийн Засаг даргын тодорхойлолт бүхий материалыг сумдын ХХҮМэргэжилтэн, аймгийн ХХҮГазарт 2018.09.05-наас 2018.09.20-ны хооронд хүлээн авна. 
    ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТЭС
    УТАС: 70272087

    2018-09-17 10:43:11

    Дэлгэрэнгүй >>