Зар мэдээ

    image Объектын түймрийн улмаас гэр нь шатсан Ч.Чанцалын гэр бүл түүний 4 хүүхдэд тусламж үзүүлэх "ГЭГЭЭН ҮЙЛС" хандивын аян өрнөж байна. Хандивын данс: ХААН БАНК 5742102730 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

    2020-04-08 15:44:26

    Дэлгэрэнгүй >>

    image "Монгол цэргийн өдөр" Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан "Бид эх орныхоо төлөө юу хийж чадах вэ" эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

    2020-03-06 12:32:46

    Дэлгэрэнгүй >>

    image

    2020-03-06 12:08:00

    Дэлгэрэнгүй >>

    image

    2020-02-19 11:59:49

    Дэлгэрэнгүй >>

    image Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.02.12 ны өдрийн дугаар:10 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020.02.12 ны 62 тоот тогтоол, Улсын онцгой комиссын 2020.02.13ны өдрийн 04 тоот тушаалаар баталсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж ” зэргийг УДИРДЛАГА болгон ЗӨВЛӨХ нь: КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ. 1. Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх. 2. Үс, сэвлэг үргээх найр, цайллага, төрсөн өдөр зэрэг аливаа тэмдэглэлт өдрийг ахуйн хүрээнд зохион байгуулж ахан дүү, найз, нөхдөө цуглуулахгүй байх. Өөр аймаг, сум, нийслэлээс олноор хүн цуглаж буй айл өрхийг холбогдох утсанд мэдээлэх. 3. Онцын шаардлагагүй бол Улаанбаатар, Багануур болон бусад аймаг нийслэл /золголго хийх /-ээр зорчихгүй байх. 4. Өндөр настан, бага насны хүүхэд энэ вируст өртөмхий байгаа тул гэр бүлээ хамгаалж гаднаас золголго хийлгэхээр ах дүү нараа ирүүлэх нь эрсдэлтэйг анхааруулж байна. 5. Сар шинийн үеэр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд бүх насны иргэд гадуур зорчихгүй байж өөрийгөө болон бусдыг хүндэтгэн аюулгүй, айдасгүй, тайван байж гэр бүлдээ ахуйн ариун цэвэр, ариутгалыг тогтмолжуулан бусдад энэ тухай мэдээллийг хүргэж хүн бүр хариуцлагатай хичээж бусдад зөв нөлөөлөл үзүүлэх. 6. Ахуйн ариун цэвэр, ариутгалыг тогтмолжуулж Иргэн бүр амны хаалтыг зүүж хэвших, 2 цаг тутамд сольж байх, амны хаалтыг ил задгай тавихгүй тусгай уутанд хийдэг байх. Айл өрх бүр өрхийн хэрэгцээний маскыг өөрсдөө оёж нөөцтэй байх. 7. Сар шинийн үеэр шим тэжээлтэй дархлаа дэмжих эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь иргэдийн эрүүл мэнд, амар тайван орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг иргэддээ зөвлөж байна. 8. Гадаад улс оронд зорчоод ирсэн иргэд сайн дураараа багийн засаг дарга нартаа мэдэгдэж уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэний үүргээ биелүүлэх 9. Эрүүл мэндийн яамнаас хүргэж буй “ Коронавирусын бодит мэдээлэл”-ийг өдөр бүрийн 11 цагаас телевизээр хүлээн авч байх, худал мэдээлэлд автах, үндэсгүй цуу яриа гаргахгүй байх, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх зэрэг зөвлөмжийг хүргэж байна. Корона вирус нь агаар туслаар халдварладаг байгаа тул Иргэд та бүхэн маань дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэн зөв дадал хэвшилтэй байж эрүүл мэндээ хамгаалахыг хүсье. ИРГЭН БҮРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ. Танд мэдээлэл байвал хандах утас: 95333311, 99201732, 80106101.

    2020-02-19 11:51:51

    Дэлгэрэнгүй >>