Зар мэдээ

    ЗӨВЛӨМЖ 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хот, 6 аймгийн нутаг дэвсгэрт Корона вируст халдварын дотоодын халдварын анхны тохиолдол гарснаас хойш өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна. Мөн түүнчлэн 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал Улаанбаатар хот болон бусад аймаг, дүүргээс хөл хорионд байсан иргэд халдварын голомт бүхий газраас сум орон нутагт зорчин ирж байгаатай холбогдуулан зорчин ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: Халдарын голомтот бүс нутаг, Улаанбаатар хотоос гарч орон нутагт ирж буй иргэн 48 цагийн өмнө PCR-ын шинжилгээг заавал хийлгэсэн байх ба шинжилгээ өгсөн баримт бичгээ өөрийн биед байнга авч явах Хувийн авто машинаар болон нийтийн тээврээр зорчин ирж байгаа иргэд сумын шалган нэвтрүүлэх постод бүртгүүлэн очих хаяг,холбоо барих утасны дугаар зэргийг үнэн зөв тэмдэглүүлэх Зорчин ирсэн иргэн шалган нэвтрүүлэх постод биеийн халуунаа хэмжүүлэх, тухайн үеийн биеийн байдалд үнэлгээ хийлгэн, гэрийн хөл хорионы дэглэмд шилжих. Иргэн орон нутагт ирсэн цагаас эхлэн 14 хоногийн туршид гэрийн хөл хорионы дэглэмийг чанд мөрдөн, ЭМТ-ийн эмч, мэргэжилтний өгсөн зөвлөмжийн дагуу биеийн байдлаа өөрөө болон хамт гэрийн хорионд байгаа иргэнээр үнэлүүлэн тогтмол цагт утсаар холбогдон эмнэлгийн хяналтанд байх. Гэрийн хөл хорионы дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа талаарх мэдээг сумын шуурхай комиссын ажилтанд өдөр бүр мэдээлэл өгөх Гэрийн 14 хоногийн хөл хорионы дараа сумын ЭМТ-д мэдэгдэн холбоглдох шинжилгээнд хамрагдаж, зөвөлгөө зөвлөмжийг хэрэгжүүлэх ЭМТ-өөс өгч буй зөвлөмжийг цаашид мөрдөн дагах/ маск зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг сахих, зай барих/ зэрэг

    2020-12-10 17:29:17

    Дэлгэрэнгүй >>

    Улаанбаатар хотод гацсан иргэдээ зохион байгуулалттайгаар сумруугаа татан авах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул PCR шинжилгээ өгч хариугаа авсан иргэд дараахь утсанд холбогдоорой. Өөрийн унаагаар иргэд шууд хөдөөгүүр ирэх бол ирсэн даруйдаа утсаар холбогдож бүртгүүлэн зөвлөгөө авахыг анхааруулж байна. Холбоо барих утас: Сургуулийн захирал Н.Рэнцэндорж 99989487, 98099487 Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг 91052005 ХЭЗМэргэжилтэн Д.Мөнхтогтох 99062938

    2020-12-10 17:27:38

    Дэлгэрэнгүй >>

    Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар /COVID-19/ Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоол, улс, аймаг, сумын онцгой комиссоос гаргаж буй шийдвэр, анхааруулгыг сум орон нутгийн иргэдэд цаг тухай бүр хүргэн ажиллаж байна. Сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ны А/132 тоот захирамжаар суманд 5-н хяналтын пост гарч 24 цагаар 36 төрийн албан хаагч хуваарийн дагуу хариуцлагатай эргүүл, жижүүр хийн ажиллаж байна. Иргэн та: Хүнс худалдан авах , эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад шалтгаанаар гэрээс гарахгүй байхыг АНХААРУУЛЖ байна. МӨНГӨНМОРЬТ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ

    2020-12-10 17:26:29

    Дэлгэрэнгүй >>

    Ард иргэд, ченжүүдийн анхааралд: коронавирусын халдварт тахлаас урьдчилан сэргийлж, сум орон нутагтаа эрсдэл авчрахгүй байхын төлөө хичээцгээе. Хулгайн замаар зорчихгүй байх, бусад аймаг, нийслэл дүүргээс хүн аьчрахгүй байх нь таныг эрсдлээс хамгаалах болно

    2020-12-10 17:25:11

    Дэлгэрэнгүй >>

    image

    2020-07-08 15:38:50

    Дэлгэрэнгүй >>