Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    image

    Мөнгөнморьт сумын Булаг багт цахилгааны модон тулгуурыг бетонон тулгуураар сольж АС утсыг СИП кабелаар бүрэн шинэчлэх ажил хийгдэж дууслаа.
    БЗӨБЦТС Багануур цахилгаан ТӨХК-ын түгээх сүлжээ салбарын 2018 оны батлагдсан төлөвлөгөөний хүрээнд Мөнгөнморьт сумын Булаг багийн цахилгааны хуучин модон тулгуурыг бетонон тулгуураа сольж АС хуучин утсыг СИП кабелаар сольж мөн Төвийн багийг тэжээж байдаг АТП-1,2 дэд станцыг бүрэн шинэчлэх ажлыг 2018 оны 08- р сарын -20 оос 09-р сарын-11 нд хооронд бүрэн хийж дуусгалаа.  Энэхүү ажлыг БЗӨБЦТС Багануур цахилгаан ТӨХКампани өөрийн хөрөнгөнөөс 150.0 сая төгрөгний санхүүжилт хийгдсэн байна

    2018-09-12 11:31:23

    Дэлгэрэнгүй >>

    image

    Уран барималч Д.Зоригтбаатарын санаачлагаар ИТХ болон ЗДТГ, гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгтээгээр сумын цэцэрлэгт хүрээлэнд буга согоо, хандгай сүндэсний хос барималыг бүтээж 7-р сарын -25 ний бэлэгт сайн өдөр цэцэрлэгт хүрээлэнд байршуулан нээлтээ хийлээ. Нээлтэнд сумын ИТХ-ын дарга С.Энхбаатар болон Засаг дарга С.Наранцэцэг нар үг хэлж  морин хуурч Э.Энхамгалан хуурдаж СТА П.Оюунжаргал, Б.Жалбий нар ая дуугаа өргөлөө. 

    2018-07-31 15:38:52

    Дэлгэрэнгүй >>

    image

    Төв аймагт зохиогдсон Ардын урлагийн наадамд Соёлын биет бус өв өвлөн уламжлагчид  амжилт дүүрэн оролцлоо. Ардын богино дууны төрөлд Оюунжаргал Пүрэвдорж, уламжлалт гар урлалын төрөлд Д.Зоригтбаатар гуай, Язгуур урлагийн төрөлд Б.Отгонбүүвэй нар улсын наадамд оролцох эрх авлаа. Мөн наадамд амжилттай оролцсон сийлбэрч Эвсанаа Нямцэрэн-дээ болон дэмжиж тусалсан нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье

    2018-07-04 12:52:39

    Дэлгэрэнгүй >>

    image

    Төв аймагт зохион байгуулагдсан ахмадын нийтийн цэнгээнт бүжиг, урлагийн наадмын хоёрдугаар шатны тэмцээнд манай ахмадууд амжилттай оролцож нийтийн бүжгийн тэмцээнээс гранпри шагнал, 2 aлтан медаль, урлагийн наадмаас 1 алт, бусад оролцсон төрөл тус бүрээс мөнгөн медаль хүртлээ. Нийт тэмцээнд оролцогсод, дэмжиж тусалсан сумын удирдлага, Соёлын төвийн хамт олон,Хөх дөрвөлжин ХХК ний захирал Баасанжаргал, жолооч Зоригоо, үсчин Уянга оюутан Отгонбүүвэй, Төв аймагт суугаа нутгийнхан Пүрвээ багш, Магсаржав, Д.Пүрэв, Содномдаржаа дарга,Дуламсүрэн эгч, Оюунбилэг.Н.Отгонхүү нартаа болон бусад хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье.

    2018-07-04 12:41:51

    Дэлгэрэнгүй >>

    image

    Нийтийн биеийн тамирын хөгжүүлэх, багийн спортын төрлүүдээр хичээллүүлэх, байгууллага, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Төрийн албан хаагчдын спортын анхдугаар наадам”-ыг зохион байгуулж байгаа билээ. Их наадмын анхан шатны шалгаруулалтыг 6 бүсэд зохион байгуулж 27 сум, 1040 тамирчин спортын 6 төрлөөр оролцсон бол 6-р сарын-15 өдрөөс эхлэн “Шигшээ тэмцээнд” сагсан бөмбөг,волейбол, хөлбөмбөг, гранд гольф, шагайн харваа, ширээний теннис, аэробек гэсэн спортын 8 төрөлд 890 тамирчин, нийт 1930 төрийн албан хаагч оролцож нээлтийн ажиллагаанд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Га.Лхагвасүрэн болон хэлтэс агентлагын дарга нар оролцлоо.

    2018-07-04 11:55:34

    Дэлгэрэнгүй >>