Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    image

    Олон улсын Ахмадын өдөрт зориулан сумын ИТХ, ЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгжүүд сум, орон нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж баярын хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Хурлын үеэр Аймгийн ИТХурлын “Хүндэт тэмдэг”-ээр төр захиргааны ахмад ажилтан М.Дуламжав, Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Д.Цэрэннадмид, “Аймгийн Хөдөлмөрч манлай ахмад” цол, өргөмжлөлөөр Төр захиргааны ахмад ажилтан Д.Товууч, Аймгийн Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр сумын Засаг дарга С.Наранцэцэг, сумын “Хөдөлмөрч манлай ахмад” цол өргөмжлөлөөр ахмад настан Ж.Шаравдорж, Сумын ИТХ-ын “Хүндэт жуух”-аар Л.Хишигпүрэв, С.Баасан, сумын Засаг даргын “Хүндэт жуух”-аар Төрийн захиргааны ахмад ажилтан З.Цэен, Байгаль хамгаалах нөхөрлөлийн ахлагч Аюушийн Цэрэнханд нарыг шагнажээ. Мөн ИТХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал “Сүүн цацал өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээ нь хамгийн сайхан цацалтай ээжийг шалгаруулдаг аж.

     
     
     

    2018-10-05 12:20:50

    Дэлгэрэнгүй >>

    image

    Суманд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ард иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Эрүүл агаар эм-2018” явган аялалыг Засаг даргын тамгын газар болон Булаг баг хамтран зохион байгууллаа. 
    2018.09.15 ны өглөө ЗДТГ-ын гадаа талбайд тамирчид 09.00 цагт цуглан аялалын нээлтийг хийж сумын Засаг дарга С.Наранцэцэг үг хэллээ. Мөн Монгол улсын Багшийн Их сургуулийн багш, Монгол улсын 10 төрөлтийн рекордч, олон улсын хэмжээний мастер боловсролын ба биеийн тамирын тэргүүний ажилтан Алтангадас одонт, магистр Д.Дамдинсүрэнг гэргийн хамт урилгаар оролцуулж зээрэнцэг бөөрөнцгийн үндсэн техникийг заалгууллаа. 
    Алхалтын маршрут сумын төвөөс “Цацаг толгой” хүртэл 14км зайд явган алхаж нийт 120 гаруй иргэд албан хаагчид оролцлоо.

    2018-10-05 12:14:29

    Дэлгэрэнгүй >>

    image

    Баруун бүрхийн Цагаан худгийг сумын байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 10.0 сая төгрөгөөр байрыг шинэчлэн тохижуулж сумын төвд байдаг Цоодлын худгийг орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 10.0 сая төгрөгөөр тус тус шичлэн засварллаа. Мөн Цоодлын худагт 6.0 сая төгрөгөөр цахимжуулах автомат худгийн карттай болголлоо. 

    2018-10-05 12:05:10

    Дэлгэрэнгүй >>

    image

    Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 9-р сарын 05-06 өдрүүдэд Багануур дүүргийн Маргад Өгөөж амралтын газарт боллоо. 2011 оноос хойш ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн нь Япон улсын Эхимэ, Саппоро гакүин, Нара, Осака, Токай зэрэг их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх” төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү хамтарсан төслийн баг Зүүн Байдлагийн голын хөндий Хустын булагт буй хүннүгийн төмөр болон шавар шатаах зуухны судалгаа хийхийн зэрэгцээ олон үед холбогдох булш оршуулга, бууц суурин, агаарын тандалт, угсаатан зүйн зэрэг давхар нарийн судалгааг хийсэн байна.
    Монгол улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор, Япон, Солонгос, Оросын Буриад улсын эрдэмтэд хийсэн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулан илтгэл тавьж саналаа солилцлоо. Энэ судалгааны онцлог нь Мөнгөнморьт сумын Зүүн Байдлагийн нутаг дэвсгэр дээр оршдог археологийн дурсгалт газар нь Хүннүгийн түүхэнд холбогдох Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин зэрэг хот суурины дурсгалуудтай салшгүй холбоотой хэмээн судлаачид үзсэн байна.

    2018-09-17 10:46:09

    Дэлгэрэнгүй >>

    image

    Сумын удирдлагуудтай уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцлоо. МУИХ-ын дарга М.Энхболдын санаачлагаар 2018 оны төсөвт суулгасан хөрөнгөөр баригдаж буй Соёлын төвийн барилгын ажлын явц, Өжөөн, Жаргалантад гаргаж байгаа бэлчээрийн худгийн ажлын явцтай танилцлаа. Мөн 2019 оны Улсын төсөвт Багануур Мөнгөнморьтыг холбосон 60 км хатуу хучилттай зам тавиулахаар санал оруулсан тухай баяртай мэдээг сумын удирдлагуудаар дамжуулан иргэд та бүхэнд хүргэлээ. 
    Тойргийнхоо сумдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн өгч байгаад талархал илэрхийлэе.
    МУИХ-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболдын цаашдын ажилд нь амжилт хүсье.

    2018-09-17 10:40:49

    Дэлгэрэнгүй >>