Toggle navigation
Нүүр
Танилцуулга
Танилцуулга
Түүхийн хуудас
Алдартнууд
Нутгийн удирдлага
Засаг даргын тамгын газар
Мэдээ, мэдээлэл
Цаг үеийн мэдээ
Зар мэдээ
Статистик мэдээ
Ил тод байдал
Хүний нөөц
Үйл ажиллагаа
Өргөдөл, гомдол
Шилэн данс
Холбоо барих
М
өнгөнморьт сум
Зар мэдээ
Байгууллагууд
Эрүүл мэндийн төв
Цаг уурын өртөө
Соёлын төв
Ерөнхий боловсролын сургууль
Сургуулийн өмнөх боловсрол
Сум дундын ойн анги
Цаг үеийн мэдээ
Малчдын зөвлөгөөн зохион байгууллаа
Зөвлөгөөн
2019.02.27
ны өдөр болж нийт 461 иргэн оролцсон байна. Энхүү үйл ажиллагаан дээр 2018 онд МАА-н чиглэлээр хийсэн ажил, 2019 онд МАА-н чиглэлээр хийгдэх ажил, Төрөөс малчдын таалаар баримтлах бодлого чиглэлийн талаар Засаг дарга С.Наранцэцэг, ХАА-н Тасгийн дарга Д.Жаргалмаа, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга, малчдад зориулсан сургалтыг Аймгийн МЭ-ийн газрын албаны дарга Б.Сансар, Малчдын эрүүл мэндийн талаар анхаарах асуудал ЭМТ-ийн дарга Б.Батчимэг, Малчдын эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын талаарх мэдээллийг НД-ын байцаагч Ц.Наранбаатар , Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын урианы жилийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг ЗДОрлогч Э.Болормаа , Малын хулгайн гэмт хэрэгийн гаралт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Аймгийн эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч М.Баасанхүү, Малын хулгайтай тэмцэх ажлын талаарх мэдээллийг Хэсгийн төлөөлөгч дэслэгч М.Түвшинжаргал нар малчдад мэдээлэл сургалт хийлээ.
2019-03-27 10:42:05
Дэлгэрэнгүй >>
“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЖИЛ”-ийн нээлт болон Аймаг, Сумын аваргуудыг алдаршуулав
“
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЖИЛ
”-
ийн нээлтийн үйл ажиллагааг нээхээр аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын дарга Ж.Даш-Яйчил ажлын хэсгийн хамтаар хүрэлцэн ирлээ. Мөн Засаг даргын орлогч Э.Болормаа
“
Үйлдвэр үйлчилгээг дэмжих 2018
”
урианы жилийн тайланг таниулцуулж, Засаг дарга С.Наранцэцэг сумын
“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ” урианы жилийн ажлын төлөвлөгөөг танилцуулж илтгэл тавьлаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагааны дараа
шагналын хур бууж аваргуудыг алдаршуулах үйл ажиллагаа болж Төрийн Дээд шагнал
“
Алтан гадас
”
одонгоор Ц.Намсрай, Г.Нямаа нар
“
Хөдөлмөрийн Хүндэт медаль
”
-аар МЭҮТасгийн дарга Д.Жаргалмаа нар тус тус шагнууллаа.
Аймгийн
“
Хөдөлмөрийн аварга хамт олон
”
-оор Эрүүл мэндийн төв,
“
Аймгийн хошоо аварга малчин
”-
аар
Ө.Буяннэмэх,
“
Аймгмйн аварга малчин
” -
аар С.Баярсайхан,
“
Аймгмйн аварга саальчин
”-
аар Д.Нарангэрэл нар тус тус шагнууллаа.
2019-01-30 16:51:46
Дэлгэрэнгүй >>
Мэдээлэл сурталчилгааны байр шинээр бариуллаа
Сумын төвөөс алслагдсан Бурхан Халдун уулын чиглэлд явдаг төв зам дагуу аялал жуучлалаар явж байгаа иргэдэд сурталчилгаа явуулах, тараах материал санамж тараах зорилгоор мэдээлэл сурталчилгааны төвийн барилга болон барилгын дотоод тохчилтын ажлыг Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжигдэн 15,0 сая төгрөгөөр Чадвар бүлэг хийж гүйцэтгэлээ.
2018-11-08 14:41:25
Дэлгэрэнгүй >>
Төв аймгийн Тогооч нарын холбооны 25 –н жилийн ойн баяр боллоо
Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жилийн ажлын хүрээнд Төв аймгийн Тогооч нарын холбооны 25 –н жилийн ойн баяр болж тус сумаас Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Жаргалмаа, тогооч Т.Энхтуяа, Л.Өнөржаргал, Д.Ижилмөрөн нар оролцлоо. Ойн арга хэмжээний үеэр олон жил хүнсний салбар ажилласан тогооч Т.Энхтуяа Аймгийн Хүндэт тэмдэгээр, тогооч Л.Өнөржаргал Аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнагдлаа. Баярын арга хэмжээнд тогооч нараа оролцуулж дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгуулагын дарга нартаа талархаж байна.
2018-11-08 14:36:01
Дэлгэрэнгүй >>
Сургуулийн дотуур байрны дулааны холболтыг бүрэн шинэчлэв
Дотуур байрны дулааныг халуун усны байртай холбох холболтын ажлыг Өгөөмөр бурхант ХХК гүйцэтгэлээ. Дотуур байрны дулааны шугамыг иж бүрнээр нь солиж дотуур байрны хүүхдүүдийн амьдрах таатай орчныг бүрлүүлж өгсөн байна. Мөн тус компани ЗДТГ –ын автомашины 2 гражны дулааны холболтыг хийлээ. Энэ ажлыг Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардал, орон нутгийн шилжих үлдэгдэл зээргээс 67,0 сая төгрөгийн санхүүжилт хийж гүйцэтгэсэн байна.
2018-11-08 14:24:50
Дэлгэрэнгүй >>
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
Холбоос
Засгийн газар
Төв аймаг
Авлигатай тэмцэх газар
Үндэсний статистикийн хороо
Мөнгөнморьт сум
Валютын ханш