Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    image

    Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан 2019.04.15 нд Монголын уг урлаачдын нийгэмлэгийн лектер Чилаг урьж ТАХ-д “СТРЕСС” сэдвийн хүрээнд сургалт хийж харилцан ярилцсан бол ЕБС-ийн сурагчдад “Би яагад амьдрах ёстой вэ?”сэдвээр сургалт өглөө. Мөн сумын нийт гэр бүлүүдэд зориулж “Хүмүүжүүлэгчийн хүмүүжил” сэдвээр ухаарал хайралсан сайхан сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хамтарсан баг зохион байгуулж нийт 392 хүн хамрагдсан байна.

    2019-04-26 17:15:52

    Дэлгэрэнгүй >>

    image

    УИХ-ын гишүүн М.Энхболд 2019.03.29 нд Мөнгөнморьт суманд ирж сумын удирдлагууд болон ард иргэдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтанд УИХ-ын гишүүн М.Энхболд эрхийн хугацаандаа хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийж, гишүүний зөвлөх Р.Болд, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга Б.Батжаргал нар иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултанд хариу өглөө. Мөн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн дараах төрийн албан хаагчдыг шагнав. Үүнд: БСШУЯ-ны жуух бичгээр цэцэрлэгийн багш Э.Анхзаяа, Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр асрагч  Б.Оюун, ЭМЯ-ны жуух бичгээр сувилагч Д. Сарангуа, Сангийн яамны тэргүүн ажилтан цол тэмдгээр ЗДТГ-ын мэргэжилтэн Н.Хишигсайхан, СЯамны жуухаар Ц.Оюунтүлхүүр нарыг шагналаа. Мөн  нэг залуу гэр бүлд гэр, 2 малчинд монгол сат ТВ антен, гал унтраах 75 р ангид 3 ширхэг гал унтраах үлээгч багж, 80 дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

    2019-03-31 14:25:28

    Дэлгэрэнгүй >>

    image

    Гал түймэртэй тэмцэх аврах 75 дугаар анги шинээр байгуулагдсаны нээлт 2019 оны 03-р сарын-20 өглөө 09 цагт ЗДТГ-ын гадаа талбайд боллоо. Нээлтэнд ёумын удирдлагууд, албан хаагчид, ААНбайгууллагууд , иргэд хүрэлцэн ирсэн ба Засаг дарга С.Наранцэцэг баяр хүргэж ажлын амжилтыг хүсэн ерөөлөө. 

    2019-03-27 17:12:15

    Дэлгэрэнгүй >>

    image

    Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллалаа.Сумын онцгой комисс  2 удаа хуралдаж 2019 оны 03-р сарын 21нд улс орон даяар зохион байгууллагдах гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дохиогоор ажиллах дадлага сургууль хийх талаар төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу сургалтыг  75-р ангийн захирагч  Н.Хуягбаатар хөтлөн явуулав.  Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио 2019 оны  3 дугаар сарын 21-ны өдрийн 12.00 цагт  газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн 1-9-р ангийн бүх хүүхдүүдийн   дунд зохион байгуулж Эхний дуут дохиогоор  ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд  газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсож, Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч аюулгүй зай талбайд цугларан багш бүр сурагчидаа бүртгэж авлаа. Уг сургуулилтад  багш,15,   албан хаагчил 19,  сурагч 235, онцгой комиссын 12 гишүүн,  оролцсон эмнэлэгийн анхны тусламаас 8,  онцгой бадлын 75-р ангийн албан хаагч 11  нийт 300 хүн оролцож амжилтай зохион байгууллаа.

    2019-03-27 16:52:13

    Дэлгэрэнгүй >>

    image

    Байгаль орчны салбарын ажилтнуудын нэгдсэн  зөвлөгөөг 2019.03.18 нд Соёлын төвд зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 68 хүн оролцлоо. Зөвлөгөөний нээлтийг сумын Засаг дарга С.Наранцэцэг нээж 2019 онд байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээ болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. БОУХБайцаагч З.Алтанцэцэг байгаль орчны салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудын хэрэгжилт,   зөрчлийн талаар, Мөнгөнморьт сум дундын ойн ангийн дарга Т.Баатармөнх салбарын үйл ажиллагаа болон ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар илтгэл, Ойн баримтлах бодлого сэдэвээр байгаль орчны газрын мэргэжилтэн П.Энхбаяр, Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн  О.Мөнхзул сүүлийн 3сарын цаг уурын төлөв байдал, Хэрлэн голын сав газрын захиргааны мэргэжилтэн Г.Мөнхцог газрын доорх усны ашиглалт хамгаалалтын талаар тус тус мэдээлэл сургалтыг хийлээ.

    2019-03-27 14:56:45

    Дэлгэрэнгүй >>