Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    “Монгол Ви.И.Ти.Нет” ТББ-ын малчдад зориулсан сургалт зохион байгуулагдав. Сургалтад 56 малчин иргэн хамрагдаж, малчдад мал, амьтны халдварт болон халдваргүй өвчин, малын эмийн зохистой хэрэглээ, эрчимжсэн мал аж ахуй гэсэн сэдвүүдээр сургагч багш нар мэдлэг олгож, сургалтын үеэр малын эм, бэлдмэлийн хонжвортой сугалаа явагдав. Жаргалант багт 52 малчин өрхөөр орж,  мал хаваржилт, төл бойжуулалт, малын өвчлөлийн байдал ямар байгаатай танилцахаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, ХАА-н тасгийн дарга, багийн хүний эмч нарын хамт 3 өдөр ажиллав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Мал эмнэлгийн ерөнхий газар, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын төв болон баруун бүс нутагт шлхий өвчинтэй тэмцэхэд яаралтай дэмжлэг үзүүлэх” сэдэвт 3 өдрийн сургалтад Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.Нандинцэцэг хамрагдав.Малын өвчлөлийн байдал харьцангуй тайван байгаа боловч мал эмнэлгүүдийн дуудлагын дийлэнх хувийг төллөлтийн хүндрэл, хаг саатах, төл чацга алдах зэрэг эмгэгүүд эзэлж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн Шөвөг яр өвчний вакцинжуулалт, шимэгчтэх өвчний боловсруулат, туулгалт зэрэг мал эмнэлгийн  ажил, үйлчилгээ хэвийн явагдаж байна.

    2019-05-05 15:45:04

    Дэлгэрэнгүй >>

    2019 онд улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 706 303 300 төгрөгийн 61 төрлийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн байна. Үүнээс 489846300 төгрөгийн 21 тендер зарлахаас 15 тендер зарлагдаж, гэрээ байгуулагдсан байна. Үүнд:
    Дунд сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх - Дунд гурван баян ХХК
    Дунд сургуулийн хүүхдийн үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлэх  Дунд гурван баян ХХК
    Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх – Дунд гурван баян ХХК
    ЗДТГ-ын түлш халаалтын материал нийлүүлэх – Хөх дөрвөлжин ХХК
    Дунд сургуулийн түлш халаалтын материал нийлүүлэх – Сайхан санаа ХХК
    Соёлын төвийн түлш халаалтын материал нийлүүлэх – Сайхан санаа ХХК
    Цэцэрлэгийн түлш халаалтын материал нийлүүлэх – Лион Сити ХХК
    Төсөвт байгууллагуудын шатахуун нийлүүлэх – Петровис ХХК
    Хорих ангийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх –  сумын хүнсний дэлгүүр
    Хорих ангийн түлш халаалтын материал нийлүүлэх – Очир Оргил транс ХХК
    Хорих ангийн тээвэр шатахуун нийлүүлэх – Петровис ХХК
    Жаргалант багийн төвийн гадна тохижилт – сумын Иргэдийн бүлэг
    Байдлаг багийн төвийн гадна тохижилт -  Ж.Сандагдорж ахлагчтай иргэдийн “Манлай бүлэг”
    Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт – Б.Ууганбаатар ахлагчтай иргэдийн “Хорол” бүлэг
    Хүнсний талоноор иргэдэд үйлчлэх дэлгүүрээр Д.Содном эзэнтэй “Хэрлэн” дэлгүүр тус тус шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.
    Одоо дараах тендерүүдийг зарлахаар үнэлгээний хороо байгуулан, ажлын даалгавраа боловсруулж байна. Үүнд:
    Байдлаг багийн дэд станцын өргөтгөл хийж, 0,4 кВТ-ын ЦДАШ-ын шинэчлэх 20,0 сая төгрөг
    Гандан барих – 30,0 сая төгрөг
    Дунд сургуулийн заалны засвар хийх – 25,0 сая төгрөг тус тус ажлын тендер зарлагдах гэж байна.
     

    2019-05-05 15:42:40

    Дэлгэрэнгүй >>

    image

    Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 2019 оны 04 сарын 24-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Хууль, эрх зүйн “Хуулиа дээдэлье” тэмцээнийг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнийг “Өсвөрийн сэргийлэгч-Бидний оролцоо” сэдвийн дор “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог хангах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан.
     

    2019-05-03 18:05:46

    Дэлгэрэнгүй >>

    image

    Гал түймэр унтраах аврах 75-р ангийн гадна тохижилтын хүрээнд "Нэг өрх нэг цемент" аян өрнөж байна. Аяны салхийг хагалж 3-р багийн иргэн Л.Түвшинжаргал, М.Хишигмөнх нар цементээ авчирч гардууллаа.

    2019-04-26 18:03:28

    Дэлгэрэнгүй >>

    image

    Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100-р тогтоол, МУЕрөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлигийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор сумын иргэд баг байгууллагын албан хаагчид 2019.04.17 ны 07 цагт Суваргатай хайрханд алхан гарч “Нарны алхалт” –ын нээлтийг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа 2018 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаа лхагва гараг бүрийн өглөө болох юм. Өглөө эртлэн босож дасгал хөдөлгөөн хийж эрч хүчтэй өглөөг нийт 86 иргэн албан хаагчид угтан оролцлоо.

    2019-04-26 17:18:57

    Дэлгэрэнгүй >>