Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    2019 оны сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 6 нэр төрлийн 99688,6 мянган төгрөгний ажил хийгдэхээр төсөв батлагдсанаас 2019 оны 05-р сарын-16 ны өдрийн ИТХ-аар төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж  8 нэр төрлийн ажлыг 99688,6 мянган төгрөгний ажил гүйцэтгэхээр төлөвлөгөө баталлаа. Төлөвлөгөөнд өөрчлөлт орсон шалтгаан нь орон нутгийн сангийн журам шинэчлэгдэн гарсантай холбоотой. Одоогоор  сумын төвийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын 90 хувь хийгдсэн ба 7,0 сая төгрөгний санхүүжилт, Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн тохижилтын ажлын 100 хувь 13,1 сая төгрөгний санхүүжит тус тус олгогдон гэрээний дагуу гүйцэтгэлийн ажил хийгдээд байна.
     

    2019-09-05 11:07:41

    Дэлгэрэнгүй >>

    Төв аймгийн Бурхан шашинтын Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд аймгийнхаа хилийн сумдаар Ганжуур эргүүлж, тахилгатай уул овоонд Лусын бумба залах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын ивээл дор хийж байгаа бөгөөд ТАБОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчилын хамт 5 лам хүрэлцэн ирж Дэлгэржавхлант хайрханы овоонд Лусын бумба залж 108 судар ном айлдан тэнгэр хангайг аргадлаа. Энэ үйл ажиллагааны үер сумын удирдлагууд санал тавьж 108 судрыг сумын төвийн өндөрлөг газруудыг оролцуулан нар зөв бүтэн тойруулж, сум орон нутгийнхаа сайн сайхан, гэнэтийн гай барцадгүй, амар амгалан байж, хур бороо элбэг сайхан зуншлагатай байхын тухайд ерөөл өргөн ном айлтгуулсанаар өндөрлөв. Нийт 40 гаруй иргэд албан хаагчид оролцсон сайхан үйл ажиллагаа боллоо.

    2019-05-10 16:08:53

    Дэлгэрэнгүй >>

    image

    Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд иргэдэд хөдөлмөр,нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх, сурталчлах, иргэдтэй уулзах, санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх, төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийг сумын Соёлын төвд зохион байгуулж сумын засаг дарга нээж үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд 57 иргэн байлаа.Үйл ажиллагааны явцад нийт 89 иргэн хамрагдаж нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг авлаа.

    2019-05-06 11:28:17

    Дэлгэрэнгүй >>

    image

    Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад  Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг суратлачлах таниулах зорилгоор сургалт зохион байгууллаа.Сургалтанд нийт 16 албан хаагч хамрагдсан байна. Албан хаагчдад ёс зүйн дүрмийг нэг бүрчлэн тайлбарлан таниулж, уншуулан  гарын үсэг зуруулж ажиллалаа. Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Аюурзана Албан хэрэг хөтлөлтийн заавар, архивын нэгж үүсгэх, нөхөн бүрдүүлэлтийн талаар сургалт зохион байгуулж сургалтанд нийт 40 төрийн албан хаагч хамрагдлаа

    2019-05-05 17:12:16

    Дэлгэрэнгүй >>

    Татварын орлого бүрдүүлэх, өр барагдуулах 2 сарын  аяны хүрээн 3-н шатны төсвийн орлогын төлөвлөгөөг  жигд ханган биелүүлэх ялангуяа 1,2-р сард  тасарч байгаа  аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх  тал  дээр санаачлагатай  ажиллаж  нэр төрлөөр болон нийт дүнгээр  биелүүлсэн бөгөөд энэ хугацаанд  газрын төлбөрийн орлогоос 3-н ААНБ-лага , 6-н иргэнээс  1772,0 мян төгрөгийн орлого оруулсан, цалин халс түүнтэй адилтгах  орлогоос 10614,0 мян төгрөгийн орлого төвлөрүүлсэн. ҮХЭХ-ийн албан татвараас 3-н ААНБ-аас 262,1 мян төгрөгийн орлого оруулсан байна. Мөн татварын дутуу төлөлтийг  барагдуулахаар  татварын өртэй  гарсан 8-н ААНБ-лагад мэдэгдэх хуудас гардуудан  тайлант хугацаанд  Тэнүүн зоргол хоршооны цалингийн ашгийн 155,4 мян төгрөг, Үржих гал  ХХК-ийн  цалингийн ашгийн 96,3 мян төгрөгийн өр,Сайхан санаа ХХК-ийн НӨАТ-ын  688,4 мян төгрөгийн Өнөр дэлгэрэх тулга ХХК-ийн хяналт шалгалтаар тавигдсан 824,3 мян төгрөгийн өрийг  тус тус  барагдуулсан байна.Цаашид  манай сумын хувьд  сумын төсвийн  орлогын  50-иас илүү хувийг эзэлдэг ойн төлбөрийн орлого аймаг сумын Засаг дарга нарын захирамжийн дагуу энэ сарын 20-ноос эхлэн 06-р сарын 20-ныг хүртэл хугацаанд  ойд явуулах  үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор  4,5,6-р сард тодорхой хэмжээгээр тасрахаар байна 2019 оны 04-р сарын 12 ны байдлаар  аймгийн төсөвт газрын төлбөрийн орлогоос 2 иргэн 2 ААНБ-ын 780,0 мян төгрөгийн орлого АТӨЯХ-ийн албан татвараас 14 иргэнээс 874,2 мян төгрөгийн орлого ҮХЭХ-ийн орлогоос  1иргэний 72,0мянтөгрөгийн орлого тус тус төвлөрүүлээд байна.  Орон нутгийн төсөвт одоогоор 5-н нэр төрлийн828,7 мян төгрөгийн орлого оруулсан байна. Дээрхи хугацаанд газрын төлбөрийн дутуу төлөлтөөс460,1 мян төгрөгийн төлбөрийг барагдуулсанМөн  иргэний 60,0 мян төгрөгийн бууны татвар ,3-н иргэний 126,4 мян төгрөгийн АТӨЯХ-ийн татварын өрийг тус тус барагдуулаад байна Аймгийн засаг даргын захирамжаар үүрэг болгосхы дагуу төмс хүнсний ногоо тариалах аар 2 хэсэгт  24 га , малын тэжээл тариалахаар  132 га  жимс  жимсгэнэ тариалах 50 га газарт дуудлага худалдааз зохион байгуулахаар сумын Засаг даргын шийдвэр гарч журмын дагуу зар түгээн бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. 
     
     
     

    2019-05-05 15:49:40

    Дэлгэрэнгүй >>