Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    image Булаг багийн иргэн Д.Ганпүрэв, Т.Дүүрэнжаргал нарын орон нутагтаа тарвага хууль бусаар агнахыг таслан зогсоох санаалчилга гаргасанаар сумын Засаг даргын захирамж, байгаль хамгаалагч зөвлөгөөнөөр уриалга гарган хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан сумын иргэн Гэрэлийн дэмжлэгтэйгээр Хустайн нуруунаас 10 тарвагыг зөөвөрлөн авчирч суманд нутагшууллаа. Уг тарвагыг иргэд, байгаль хамгаалагч нартай хамтран Зүүнбүрхийн аманд байршуулан ахмад байгаль хамгаалагч А.Баярмагнайд хариуцуулан ажиллаж байна.

    2019-11-02 14:45:27

    Дэлгэрэнгүй >>

    image УИХ-ын гишүүн М.Энхболдод иргэд, удирдлагуудаас хүсэлт тавьсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай 60 км замын Мөнгөнморьт талын 39 км замыг тавихаар “Тотал-Инж” ХХК, Багануур дүүргээс “Рингроуд” ХХК -иуд түншлэл байгуулан 2019 оны 8 дугаар сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг бүтээн байгуулалтын ажилд сум орон нутгаас 10 гаруй иргэд түр ажлын байраар хангагдаад байна.

    2019-11-02 14:19:39

    Дэлгэрэнгүй >>

    image Жаргалант багийн төвийн барилгыг орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээр “Хөх дөрвөлжин” ХХК барьж 2019 оны 8-р сарын-15 ний өдөр ашиглалтанд орлоо. Мөн гадна талбайн тохижилтыг иргэдийн “Андууд” бүлэг гүйцэтгэсэн бөгөөд багийн төвийг цогцоор нь шийдэж багийн Засаг дарга, багийн эмч байрлах тохилог өрөө, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах заалтай болжээ.

    2019-11-02 14:15:00

    Дэлгэрэнгүй >>

    image Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн “Бөртэ” хамтлаг 2019 оны 07-д БНСУлсад зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн урлагийн наадамд оролцож, “Шилдэг хамтлаг”-аар шалгарчээ. Тус хамтлаг нь аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хошой алт, мөнгөн медальт, “Хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадмын Гранпри шагналт, “Бүжгийн ертөнц” улсын уралдааны хүрэл медальтай аж. Бөртэ хамтлагийн багшаар СТА Б.Нямсүрэн ажилладаг.

    2019-09-05 11:27:10

    Дэлгэрэнгүй >>

    Хэрлэн цэцэрлэгийн дээврийн болон гадна псадны засварын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалттай хийгдлээ. Энэхүү ажил нь 2019 оны 05-р сарын -20 оос эхэлсэн ба Виста групп хийж гүйцэтгэсэн байна. Засвар ажил явагдаж байх үед ЗДТГ-ын ажлын хэсэг хяналт тавин ажиллаа. Суманд 06-р сарын 20 нд засварын ажил 100 хувь хийж дуусаад хүлээлгэн өглөө.

    2019-09-05 11:21:13

    Дэлгэрэнгүй >>