Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    image Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төсөвт байгууллагыг нэгдсэн халаалтанд холбох ажлыг “Арвайн элч” ХХК гүйцэтгэж байгаа ба халаалтын зуухны барилга болон дулааны холболтын ажил хийгдэж байна. Энэхүү ажлыг 825.0 сая төгрөгний санхүүжилтаар хийгдэх бөгөөд 10-р сарын эхэнд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

    2019-11-02 18:16:33

    Дэлгэрэнгүй >>

    image Аймаг, сумдын ЗДТГ-ын Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийт 13.0 сая төгрөгний хөрөнгөөр Байдлаг багийн Гүшийн аманд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор худаг гаргууллаа. Энэхүү худгийн өрөмдлөг, 9 метр онгоцыг аймгийн хөрөнгөөр, худгийн насос болон барилга барих зардлыг сумын ЗДТГ-ийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас тус тус шийдвэрлэсэн байна.

    2019-11-02 17:56:57

    Дэлгэрэнгүй >>

    image 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Жаргалант, Байдлаг багийн төвийн гадна тохижилтийн ажил хийгдэж дууслаа. Тус тохижилтын ажлыг Сандагдорж ахлагчтай “Манлай” бүлэг, Анхныбаяр ахлагчтай “Андууд” бүлэг тус тус 20.0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна. ОНХСангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн саналд үндэслэн олон ажил хийгдэж байгаагийн зэрэгцээ сумын төвөөс алслагдсан багийн иргэдийн саналыг илүүд харгалзан үзэж нилээдгүй ажил хийгддэг. Үүний нэг тод жишээ нь Жаргалант, Байдлаг багийн төвийн барилга гадна тохижилтийн ажлууд гүйцэтгэсэн явдал юм.

    2019-11-02 17:42:56

    Дэлгэрэнгүй >>

    image Мөнхжаргалант хорооны хойд хэсгээр 10 гэрэлтүүлгийг нэмж байршууллаа. Гэр хороолол орчмоор гэрэлтүүлэг нэмэгдүүлсэнээр иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангаж байгаа юм. Гэрэлтүүлгийн ажил нь орон нутгийн хөгжлийн сангаас 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжигджээ. Мөн төсвийн байгууллагын орчин, сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх үүднээс байгууллагын гадна орчин, цэцэрлэгт хүрээлэнгийн сагсан бөмбөгийн талбай зэрэг газруудад туузан гэрэл байршуулсан нь шинэлэг ажил болсон байна.

    2019-11-02 16:45:56

    Дэлгэрэнгүй >>

    image Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай сумаас “Өсвөрийн дайчид” багийн хамт олон 8-р сарын-17нд морин аялал хийхээр гарсан билээ. Энэхүү ажлыг зохион байгуулах санаачлагыг ахмад багш Д.Буянбат гарган УИХ-ыг гишүүн М.Энхболд, сум орон нутгийн удирдлагууд, ард иргэд, ААНэгж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, цэргийн штабын дарга Т.Төмөрчөдөр нарын дэмжлэгтэйгээр аялах нөхцөл бололцоог хангасан. Аяллын гол зорилго нь хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээг батжуулан бусдад үлгэрлэн дууриалал үзүүлэх юм. Аяллын нийт туулсан зам 2100 км бөгөөд Хэнтий аймгийн сумдаар өртөөчилж Дорнод аймагт хүрсэн. “Өсвөрийн дайчид” баг хамт олон ойн арга хэмжээний баярын ёслолын жагсаалд өөрсдийн биеэр жагсаж оролцсон нь бахархууштай үйл явдал боллоо. Энэхүү баг хамт олныг дэмжиж аялах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн дараах иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ЗДТГ, ЕБС, СӨБ, Хаан банк, иргэн Г.Батбямба, Б.Ганзориг, Дашмягмар, Зориг дэлгүүр Ш.Энхтуяа, Хэрлэн дэлгүүр Г.Отгонсүрэн, Наранбулаг дэлгүүр Л.Түвшинжаргал, Хориуд-1 дэлгүүр Ц.Цэцэгмөнх, Жани харцага дэлгүүр Н.Өнөрбат, Хориуд-2 дэлгүүр Т.Бадамханд, С.Энхбаатар, Д.Зоригтбаатар, Д.Батжаргал, Ө.Баттулга нарт талархалаа.

    2019-11-02 15:03:38

    Дэлгэрэнгүй >>