Цаг үеийн мэдээ

    image Манай суманд Төв аймгийн ЗДТГ, ХШҮДАХ "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, "Мерит" төсөл хамтран Төв аймгийн Зүүн бүсийн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичиг, ЗДТГ-ын дарга, Санхүү албаны дарга, Хууль эрхзүйн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүн тус бүр хүрэлцэн ирж энэ сарын 13-14 нд хоёр өдрийн сургалтанд хамрагдлаа. Сургалтын зорилго нь орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажилллагаагаар дамжуулан засаглалын бүх үйл ажилгаанд иргэдийн оролцоог хөгжүүлэх,иргэдийн хамтын ажиллагаа, бүлгээр ажиллах идэвхи санаачилгыг дэмжиж, амьдрах орчин, хүсэл, зорилго, хэрэгцээ, ойролцоо хот айл, гудамж хороололоороо нэгдэн, саналаа илүү бодиттой гаргаж, батлагдсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга зүйг судалж. эзэмшихэд чиглэсэн юм. Сургалтыг " Тогтвортой амьжиргаа" төслийн ажилтан Ц.Буманбуян, Удирдлагын академийн багш, доктор, профессор Б.Данаасүрэн, ИТХ-ын нарийн бичиг, СТСХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Цэцэгсүрэн, ОНӨГ-ын менежер А,Зоригоо, ХШҮДАХ-ийн дарга Ч.Жавзанпагма, ахлах мэргэжилтэн Т,Хуягбаатар, мэргэжилтэн Б.Мөнхбат, Д.Бадамсүрэн "МЕРИТ" төслийн ажилтан Э.Амгалан нар сургал хийлээ. Энэхүү сургалтан дээр Мөнгөнморьт сумын засаг дарга С.Наранцэцэг ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, хөгжлийн төлөвлөлт, тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаархи сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сайн туршлагаасаа хуваалцав.Мөн Засаг даргын орлогч Э.Болормаа Худалдан авах ажиллагааны төлөвлөлт ба ОНХС-ийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллгааг зохион байгуулж буй сайн туршлага сэдвээр илтгэл тавьж бусад сумдад үлгэр жишээ ажлуудаасаа танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаан дээр

    2019-11-10 17:05:10

    Дэлгэрэнгүй >>

    Төв сайхан нутаг ТББ-ын Туваансангаас хийгдэж буй Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн дагуу Дотуур байрны сурагчдад зориулан Шүдний эрүүл ахуй, шүдээ зөв угаах дараалал сэдвээр яриа зөвлөгөө өгч ажиллаа. Энэхүү арга хэмжээнд нийт 39 сурагч хамрагдлаа. Мөн хүүдийн төлөө хийгдсэн ажлын нэг нь Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Наранцэцэг, Хүүхдийн элч С.Энхбаатар, Засаг даргын орлогч Э.Болормаа, Булаг багаас сонгогдсон ИНХ-ын төлөөлөгчид хамтран дотуур байрны сурагчдын амьдрах орчин ая тухтай байдлыг сайжруулан 80 хүүдийг 2 давхар ороор хангаж өгсөн байна.

    2019-11-10 16:58:49

    Дэлгэрэнгүй >>

    image Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.02.12 ны өдрийн дугаар:10 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020.02.12 ны 62 тоот тогтоол, Улсын онцгой комиссын 2020.02.13ны өдрийн 04 тоот тушаалаар баталсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж ” зэргийг УДИРДЛАГА болгон ЗӨВЛӨХ нь:

    2019-11-09 21:19:44

    Дэлгэрэнгүй >>

    Монгол түмний үндэсний бахархалт “Бурхан халдун” хайрхан, түүнийг хүрээлсэн газар нутгийг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-ийн дэлхийн өвд бүртгүүлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Мөнгөнморьт сумын ИТТХ-ын тогтоолоор «Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг “Хэрлэн-аравт” ТББ-д хариуцуулж сумын Засаг даргатай гэрээ байгуулж үүрэг болгосоний дагуу Их Эзэн Чингис Хааны үеэс өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн “ЭРТНИЙ САЙХАН” төрийн дуулалыг мөнхжүүлэх ажлыг Тахилгын овооны тус газарт /эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт нь үлдэнэ/ гэснээр Мөнгөнморьт сумын 1-р багийн нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд буюу Бурхан халдун хайрханыг хараа гүйцэх газраас тахиж тайж ирсэн уламжлалыг сэргээн “ДЭЭДИЙН ДЭЭД ХҮНДЛЭЛ” цогцолборыг “Бид бүүтэв” уриан дор байгуулж дуусган суманд 2019 оны 7-р сарын-7 нд хүлээлгэн өгсөн байна. Дээрх бүтээн байгуулалтыг хийх болсон зайлашгүй шалтгаан Бурхан Халдун хайрхан түүнтэй холбогдох Ерөнхийлөгчийн зарлиг 4, сайдын тушаал 1 гарсан боловч хэрэгжүүлээгүй өнөөг хүрсэн билээ. Энэ хугацаанд эцэг өвгөдөөс «Гурван мөрний тэргүүн хэн ээ бээр бүү буулгагдхун» хэмээн хойч үедээ гэрээслэн захисан түүхэн захиасыг умартан хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж өвөг дээдсүүдийн алтан яс оршиж буй Их хоригийн нутагт гадна, дотны аялал жуучлал, хүний эрх гэх нэрэн дор байгаль ан амьтанд дарамт учруулж, эртнээс өвлөгдөн ирсэн уул хайрханаа тайж, тахих ёс журмыг огоорон цагаан сараар идэээний дээж болгож тавьсан ул боовоо хэрэглэхийн оронд Бурхан Халдунд өргөх нэрээр уул овоо мэт хог болгон хаядаг байдал газар авсан юм.

    2019-11-02 18:25:08

    Дэлгэрэнгүй >>

    image Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх үүднээс дунд сургуулийн спорт заалны шалыг шинэчлэн засварласан байна. Энэхүү ажлыг сумын төсвийн шилжих үлдэгдлээс 25.0 сая төгрөгөөр санхүүжүүлжсан ба шалны дэвсгэр болгож 40 см хайрган цутгамал, 10 см хөөс дэвсэж, 5х7 см-ийн модон шалыг шахан өнгөлж будсан байна.

    2019-11-02 18:20:16

    Дэлгэрэнгүй >>