Цаг үеийн мэдээ

    Сумын хэмжээнд 6 пост, 26 хөдөлгөөнт эргүүлд нийт 68 албан хаагч ажиллаж байна. Гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмээ чанд сахиж байгаа нийт АРД ИРГЭД, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа зохион байгуулж буй шуурхай штабын гишүүд, эргүүл жижүүр постонд идэвхтэй ажиллаж байгаа ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДДАА талархал илэрхийлье.
    ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙН ДЭЭДИЙГ ЕРӨӨЕ

    2021-04-08 16:47:58

    Дэлгэрэнгүй >>

    image

    Сумын онцгой комиссын шийдвэрээр эхний ээлжинд сумын төвийн 200 иргэнд витамин С, витамин D, чацарганы өтгөрүүлсэн шүүсний 10 хоногийн иж бүрдэл болон хүүхдүүдэд үрлэн витамин С хүргэж дархлааг дэмжих ажил өрнөж байна. Энэ ажил үргэлжилж ойрын өдрүүдэд үлдсэн иргэдэд мөн хүрэх болно. Иргэн та зааврын дагуу хэрэглэж дархлаагаа дэмжиж, цар тахлыг хамтдаа даван туулахыг хүсье. СОК

    2021-04-08 16:43:24

    Дэлгэрэнгүй >>

    image

    Мөнгөнморьт суманд Covid-19 цар тахлын тархалтын эсрэг "Нэг өрх - нэг шинжилгээ" хариу арга хэмжээ амжилттай явагдаж 308 иргэн PCR шинжилгээнд хамрагдлаа. Идэвхтэй дэг журамтай оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.
    Хамтдаа хичээе, хамтдаа даван туулъя

    2021-04-08 15:50:23

    Дэлгэрэнгүй >>

    image

    Хогийн цэгийн гадна талаар хаясан хогийг цэвэрлэн дотор нүхэнд зөөж хаях ажил явагдаж байна. Хогийн цэгийн гадна талаар хог хаяхгүй байхыг иргэд та бүхнээс хүсье.

    2021-03-29 15:25:33

    Дэлгэрэнгүй >>

    image

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зохион байгуулж байхаар шийдсэн бөгөөд энэ өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийн хувьд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах теле хичээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн хор хохиролыг таниулах, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд ард иргэдийг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн. "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
    Он гарсаар монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 14895 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа болж, 12 тохиолдол нь иргэдэд мэдрэгдсэн байна.
     

    2021-03-24 14:46:03

    Дэлгэрэнгүй >>