Цаг үеийн мэдээ

    2019 оны 2-р ээлжийн цэрэг татлага 10-р саргын-07 ны өдөр зохион байгуулагдлаа. Цэрэг татлагын үер цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан залуучуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн, Батлан хамгаалах тухай хуулийн сургалт, жагсаалын бэлтгэл сургалт хийгдлээ. Цэрэг татлагаар зарлан дуудах мэдэгдэл 54 иргэнд хүргүүлж 25 иргэн цэрэг татлагын үзлэгээр орсон дүнтэй байна. Мөн 1976-1980 онд төрсөн цэргийн алба хааггүй иргэд мөнгөн төлбөрийн гэрээ байгууллаа. Цэргийн зарлан дуудах мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байранд ирээгүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн дагуу 150000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажиллав.

    2019-11-10 19:35:58

    Дэлгэрэнгүй >>

    image Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан “соён гэгээрүүлэх” ажлын хүрээнд дараах сургалтуудыг зохион байгууллаа. Монголын үг урлаачдын Нийгэмлэгийн лектор Чилагийн лекцийг гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн “Хүмүүжүүлэгчийн хүмүүжил”,”Би яагаад амьдрах ёстой вэ?” сэдэвт сургалтуудыг төрийн албан хаагчид, иргэд, дунд сургуулийн сурагчдад гэсэн 3-н ангилалаар зохион байгууллаа. Нийт 336 иргэн хамрагдсан байна. Зардалд сумын ГХУСАЗЗ-өөс 500,000 төгрөг, “Хамтарсан баг”-аас 500,000 төгрөг тус тус зарцуулж ажиллалаа. Мөн Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Аварзэд Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны хуультай холбогдон гарсан эрх зүйн актын талаар сургалтыг төрийн байгууллагын нийт албан хаагчдад зохион байгууллаа.

    2019-11-10 19:31:01

    Дэлгэрэнгүй >>

    image Төв аймаг 2018-2019 оныг "Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил" болгон зарлаж, урианы жилийнхээ хүрээнд олон ажлыг хийж гүйцэтгэж байгаагийн нэг нь Мөнгөнморьт суманд Соёл, спортын цогцолбор барих ажил юм. Нийгмийн салбар тэр дундаа иргэдийнхээ соёл, спортын чиглэлээр явуулах үйл ажиллагааг дэмжин улсын төсвөөс 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёл, спорын төвийг барьж , 10-р сарын-22 өдөр хүлээлгэн өглөө. Энэ үер УИХ-ын гишүүн М.Энхболд, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ажлын хэсгийн хамт хүрэглцэж ирж нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

    2019-11-10 19:14:59

    Дэлгэрэнгүй >>

    image Төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн идэвх зүтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Урлагийн наадам” ТАХ-ын дунд зохион байгуулагдав.Зүүн бүсийн сумдын тэмцээний 2-р шат Эрдэнэ суманд зохион байгуулагдаж, манай сумын ТАХ-чид 8 төрөлд өрсөлдөв. Үнээс 3-р шатанд буюу грампрын төлөө өрсөлдөхөөр гоцлол бүжгээр бага ангийн багш Ганзаяа, гоцлол дуугаар ЭМТ-ийн тогооч Ижилмөрөн, хамтлаг бүжгээр “Бөртө чонын удам”хамтлаг шалгаран эрхийн бичгээ гардан авлаа. ТАХ-ын тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн удирдлагууд, зааж сургасан багш нартаа баярлалаа.

    2019-11-10 19:10:59

    Дэлгэрэнгүй >>

    image Жил бүр уламжлал болгон сумын ахмадын хороо, Засаг даргын тамгын газар хамтран Олон улсын ахмадын баяр “Сүүн цацал” өргөх ёслол болон спорт урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг.Баярын үйл ажиллагааг угтан ахмадуудын дунд спортын 8 төрлийн тэмцээн уралдаанд нийт 58 ахмад оролцсон.Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйлсэд өндөр хувь нэмэр оруулж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан дараах ахмадуудыг шагнаж урамшууллаа. "Аймгийн Хөдөлмөрч манлай" ахмадаар Ч.Оюунцэцэг, Аймгийн Засаг даргын жуух бичиг"-ээр Ц.Мишигдорж, "Сумын Хөдөлмөрч манлай" ахмадаар Б.Лхамжав, "Сумын Засаг даргын жуух" бичгээр Д.Цэцэгмаа нар шагнуулав.Баярын үйл ажиллагааны үер төрийн бус байгууллагаас зохион байгуулсан азтан тодруулах сугалааг " Төв сайхан нутгийн ирээдүй" ТББ зохион байгуулж, 20 азтан тодрууллаа. Үүнд азын сугалаа гарын бэлгэнд нийт 1.600.000 төгрөг зарцуулсан байна. Мөн “Эмээ өвөөгийн ачлал "захидал” уралдаанд 1-р байрыг Т.Дэлгэртуул, 2-р байрыг Б.Нарансолонго, 3-р байрыг Т.Тэнгис тус тус эзэлсэн байна.Байгууллагууд ахмад настангуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

    2019-11-10 19:08:52

    Дэлгэрэнгүй >>