Цаг үеийн мэдээ

    image Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Иргэд болон төрийн албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт сэдвээр сургалт хийж, “Гар бөмбөг” болон "АХА" тэмцээнийг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 19 зүйл, 36 заалтанд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2020.05.25.ны өдөр дагаж мөрдөхөөр заасан. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд: -Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах;Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох; -Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах; -Хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох; -Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх; -Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх; - Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, зарим хуулийг шинээр батлах юм.

    2020-04-08 15:04:43

    Дэлгэрэнгүй >>

    image Авилга, ашиг, сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэл дээр гарын үсэг зурж, баталгаажууллаа

    2020-03-06 12:00:38

    Дэлгэрэнгүй >>

    image Төв аймгийн Засаг даргын А/94, Мөнгөнморьт сумын ИТХТ-дийн 11 тоот тогтоол, Мөнгөнморьт сумын Засаг даргын А/30 тоот захирамж тус бүрээр “БУРХАН ХАЛДУН” чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо.

    2020-02-19 11:25:08

    Дэлгэрэнгүй >>

    image Сумын ИТХ-ын ажлын албаны дэргэд ШӨХЭХ салбар зөвлөлөөс “Ахмад настан-хэрэглэгч” аяны төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг дээд газарт хүргүүлсэн байна. Ахмадын баярын хүрээнд уламжлал болсон “Сүүн цацал” үйл ажиллагааг зохион байгуулж хамгийн сайхан цацлын хувин, халбагатай ээжүүдийг шагнаж урамшууллаа. Энэ үйл ажиллагаанд нийтдээ 60 гаруй ээжүүд оролцож Д.Мөнхтогтох, Л.Шийтэр нар шалгарлаа. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 9 асуудал хэлэлцэн 7 тогтоол гаргалаа.ИТХ-ын Төлөөлөгчийн 16 дугаар хуралдаан 2019 оны 10-р сарын-24 нд Жаргалант багийн төвд амжилттай хуралдан сумын Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Мөн ИТХ-ын Төлөөлөгчдийн өдөрлөг болж Төлөөлөгч нар тойргоороо хийсэн ажлынхаа тайланг тавиж, Гэр төслийн хүрээнд 5 гэрийг иргэдэд гардууллаа. Нутгийн удирдлагын байгууллагын 3 үеийн холбоос уулзалт ярилцлага хийлээ. Энэхүү арга хэмжээнд урилгаар сумын Хурлын анхны Төлөөлөгчид, үе үеийн ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, БИНХ-ын дарга нар оролцлон санал хүсэлт, сургамжаа харамгүй хайрлалаа.

    2019-11-10 23:13:31

    Дэлгэрэнгүй >>

    image Төв аймагт зохион байгуулагдсан “Нэг сум-нэг бүтээгдэхүүн”2019 үзэсгэлэн худалдаа 10-р сарын 11-13 ны өдрүүдэд болж өндөрллөө. Манай сумаас 2 хоршоо, 6 иргэн 18 нэр төрлийн сүү, цагаан идээтэй оролцож 9.888.000 төгрөгний борлуулалт хийсэн байна. Мөн сумын Байдлаг багийн иргэн Д.Нарангэрэл “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр, Байдлаг багийн малчин Д.Төртогтох “Аймгийн Засаг даргын Хүндэт жуух”-аар тус тус шагнагдсан амжилттай оролцов.

    2019-11-10 19:36:58

    Дэлгэрэнгүй >>