Цаг үеийн мэдээ

    image Шинэ төрлийн КОРОНА ВИРУС-ын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд сумын ЭМТ-д шаардлагатай эм эмнэлэгийн хэрэгсэл, нэг удаагийн хамгаалах хувцас, зайнаас халуун хэмжигч, ариутгалын бодис авах хөрөнгийн асуудлыг онцгой комиссын хурлаар хэлэлцэн Орон нутгийн нөөц хөрөнгөөс 1.380.000 төгрөгийг шийдвэрлэн ЭМТ, Шуурхай штаб-т гардуулан өглөө. Мөн Булаг багийн иргэн Н.Балданлхам 5 ширхэг нэг удаагийн хувцас хэрэгсэл, Н.Товчинсүрэн 15 ширхэг амны хаалт, Н.Галт 50 ширхэг амны хаалт,Ч.Баянбулаг 50 ширхэг амны хаалт, БНД-ийн 13-р эмийн сангийн Ганбаатар 100 ширхэг нэг удаагийн амны хаалтД.Мөнхтогтох 100.000 төгрөг, В. Энхмаа 40.000 төгрөг Жаргалант багийн иргэн О.Бадам 50.000 төгрөг, С.Базарзагдал, М.Оюунцэцэг нар 40.000 төгрөг, ЕБСургууль 8 хөнжил, 8 гудас, 8 бүтээлэг тусгаарлах байранд, СӨБ, ЕБС-д Төв аймгийн Зүүний хүчний холбоо 1000 ширхэг маскны материал, Хэрлэн цэцэрлэг 8 кг мах, нэг портер түлээний мод, 10 кг аарц, 3 кг элсэн чихэр, Өв менежмент ХХК-ийн захирал Н. Хишигдорж, 200.000 төгрөг, Л.Түвшинжаргал, Ц.Нарантуяа нар Жи-мобайлын суурин утас, Байдлаг багийн иргэн Ж.Ган-Эрлэнэ, Б.Бат-Эрдэнэ, М. Мягмаржав нар тус тус 2 хонь хандивлав. Дээрх нэр бүхий иргэд, ААНБайгууллагууддаа талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЗДТГ, Шуурхай штаб

    2020-04-08 15:17:22

    Дэлгэрэнгүй >>

    image Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын 2020 оны А/29 захирамжаар Сумын “Шуурхай штаб”-ыг байгуулаад 45 хоног нийт давхардсан тоогоор 500 орчим төрийн албан хаагч / штабт хариуцлагатай эргүүл жижүүр хийн хяналт тавьж, хяналтын пост ажиллуулж зам тээврийн үйл ажиллагааг зогсоож хяналт тавьв ажиллаа. Мөн ариутгал халдваргүйжилтыг тогтмол хийж, мэргэжилийн байгууллагаар 12 байгууллага днлгүүр ААН-д ариутгал хийлгэсэн байна. Хүнсний нөөцийн болон үнийн судалгааг өдөр тутамын мэдээг аймгийн Шуурхай штабт мэдээлж байна. Энэ хугацаанд иргэдийг маск зүүж хэвшүүлэх, хүүхдүүдийг гэрээсээ гадна тоглох, олноороо цуглахгүй байх зэрэг зөвлөмжийг өгч хяналт тавин ажиллалаа.

    2020-04-08 15:14:31

    Дэлгэрэнгүй >>

    2020 онд Мөнгөнморьт сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 872 579 700 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар тусгагдсан бөгөөд үүнээс 327 244 400 төгрөгийн 8 тендер шалгаруулалтыг цахимаар зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Үүнд: Нэг: Улсын төсвийн урсгал зардлаар: Төсөвт байгууллагуудын шатахуун, шатах тослох материал нийлүүлэх – 43 580 200 төгрөг Төсөвт байгууллагуудын хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх – 130 164 200 төгрөг Хоёр: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр: Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт хийх – 20 000 000 төгрөг Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх – 20 000 000 төгрөг Багш хөгжлийн төв тохижуулах – 17 500 000 төгрөг Гурав: Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар: Бэлчээрийн худаг гаргах /3 цооног/ - 26 000 000 төгрөг Ойжуулалт, нөхөн сэргээлт хийх /30 га талбай/ - 20 000 000 төгрөг Дөрөв: Төсвийн шилжих үлдэгдэл болон ЗДТГ-ын хөрөнгийн зардлаар: Цэцэрлэгийн өргөтгөл барих – 70 000 000 төгрөг 2020 оны эхний улирлын байдлаар дараах тендер шалгаруулалтыг цахимаар зарлан, материал хүлээн авах шатандаа явж байна. Үүнд: Төсөвт байгууллагуудын шатахуун, шатах тослох материал нийлүүлэх – 43 580 200 төгрөг Төсөвт байгууллагуудын хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх – 130 164 200 төгрөг Багш хөгжлийн төв тохижуулах – 17 500 000 төгрөг Ойжуулалт, нөхөн сэргээлт хийх /30 га талбай/ - 20 000 000 төгрөг Сумын тендерийн үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны мэргэшлийн А3 сертификаттай Засаг даргын орлогч Э.Болормаа, Мал эмнэлгийн улсын байцаагч Б.Нандинцэцэг, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг, Физикийн багш Э.Баясгалан, Сайхан санаа ХХК-ий захирал Т.Нарангэрэл нар ажиллаж байна. Худалдан авах ажиллагааны мэдээллийг тухай бүрт нь цахимаар та бүхэндээ хүргэж байх болно. СУМЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

    2020-04-08 15:09:54

    Дэлгэрэнгүй >>

    Тус суманд 2020 оны 1-р сараас Д.Шүрэнтунгалаг эмчтэй “Үржих гал”, З.Наранцэцэг эмчтэй “Мөнхидэрхайрхан” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд Төв аймгийн Мал эмнэлгийн газар, сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн 2019 оны гурвалсан гэрээний хэрэгжилт болон 2021 оны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын захиалгыг Төв аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлэв. Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч нь гахайны мах, өндгийг түр хугацаагаар БНХАУ-аас импортлохыг хориглосонтой холбогдуулж, сумын хүнсний дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийв. Засаг даргын захирамжаар байгуулагдсан мал хаваржилт, төл хүлээн авах бэлтгэлийг хангах ажлын хэсэгт Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч орж хяналт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд 2 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь 2 удаагийн байдлаар тус бүр 3 сая төгрөгийн эм, бэлдмэл татан авчирч, бэлэн байдлыг хангаж, малын өвчлөлийн дуудлаганд шуурхай үйлчилж байна.

    2020-04-08 15:08:32

    Дэлгэрэнгүй >>

    image Хамтарсан багийн шийдвэрээр Хүүхэд, гэр бүлийн эрсдлийг тодорхойлж, түргэвчилсэн үнэлгээ хийн Булаг багийн 3 өрхөд аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас хүнс хүргүүлэн ажиллалаа. Сумын ГХУСАЗЗ-ийн “ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ” –өөс Ерөнхий боловсролын сургуулийн 8-9-р ангийн сурагчдад Гэмт хэрэг, Хүүхэд хамгааллын тухай хуулиар сургалтыг зохион байгуулан ажилласан. Сурагчдад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, нөлөөлөх хүчин зүйлс болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн агуулгаар холбогдох кейс тохиолдолтой уялдуулан тайлбар хийлээ. Сургалтанд нийт 26 хамрагдсан байна. Мөн ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ АЯНЫ ХҮРЭЭНД ”МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” үнэлгээний хуудсыг бөглүүлэн ажилласан бөгөөд нийт 3 байгууллагын 54 албан хаагч, Булаг, Байдлаг, Жаргалант 3 багаас 389 өрх хамрагдаж, өөрийн гэр бүлд байгаа эрсдлийг тодорхойллоо. Сумын засаг даргын 2020.03.20-ны өдрийн А/46 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж Сайн үйлсийн аян зохион байгуулан ажиллаж байна. Мөн сумын Эмэгтэйчүүдийн холбоо Ахмадын хороо хамтран суманд Гандан барих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд Сүсэгтэн олон та бүхэн нэгдээрэй.

    2020-04-08 15:06:13

    Дэлгэрэнгүй >>