Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    image

    Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 3-р сарын-29 нд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 115 иргэн хүрэлцэн ирж эмч мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өглөө. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэхурьдчилан сэргийлэх  илэрсэн өвчнийг 100 эмчилж болдог тухай  багийн эмч Жадамбаа мэдээлэл хийлээ. Мөн иргэдэд  эрүүл зөв хооллохын ач тус сэдвээр мэдээлэл хийн хоолны амталгаа явуулж биеийн жин өндрийг хэмжин биеийн индексийг тодорхойлж өглөө.  Иргэдийг витаминжуулалтанд хамруулж явуулын эмийн сангаар үйлчиллээ.Өдөрлөгт ирсэн иргэдийн дунд дардасны тэмцээн зохион байгуулж 1-р байранд сурагч Т.Цэнгэл, 2-р байранд ЗДТГ-ын нярав Г.Наранцацрал3-р байранд ХААН банкны эдийн засагч Эрхэмбаяр нар тус тус байр эзлэн чийрэгжүүлэлтийн төвд үнэгүй явах эрхээр шагнууллаа. байна
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

    2018-04-26 16:43:50

    Дэлгэрэнгүй >>

    Мал хаваржилт, төл бойжуулалтын үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  хөдөөний 2 багуудад ажлын хэсэг томилогдон  3-р сард 113 өрхүүдэд орж иргэдтэй уулзан санал бодлыг солилцоо.
    Аймгийн ХХААГазраас Төл –таван эрдэнэ арга хэмжээнд сумын төл мал, ядарч доройтсон малыг тэнхрүүлэх нэмэгдэл тэжээл тус суманд шар будаа 150 кг, хуурай сүү 50 кг, хуурай глюкоз 50 кг, биовит 30 кг, загасан тос 30 кг”-ыг сумын МЭҮТасгаар дамжуулж малчдад үнэгүй хүргүүлснийг одоогийн байдлаар 2 мал эмнэлэг, 78 өрхд  тараан өгөөд байна. Малын эмч нар 80м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 21удаагийн малын хагны дуудлаганд  3 эмч ажилласан байна. .3-р сарын статистик мэдээгээр 863 эм мал төллөж, 872 төл бойжиж, 1415 толгой том мал хорогдсон дүн мэдээтэй байна.
     

    2018-04-26 16:38:21

    Дэлгэрэнгүй >>

     “Дэлхийн усны өдөр”-тэй холбогдуулан сургууль дээр “Ус чандмань эрдэнэ” сэдэвт сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд албан бус  боловсролын багш  Г.Саранцэцэгтэй хамтран мэдээллийн самбар шинээр хийлээ.  Дунд ангийн сурагчдын дунд “Хэрлэн голын  үнэ цэнэ” сэдэвт гар зургийн уралдаан, “АХА” танин мэдэхүйн асуулт хариултын уралдаан 3 удаагийн сургалт зохион байгуулж нийт 70 гаруй  хүүхэд хамрагдав. Гар зургийн уралдаанд 1-р байранд 5а ангийн сурагч Д.Ганхүлэг, 2-р байранд 8а ангийн сурагч О.Анужин нар орж  өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. 

    2018-04-26 16:35:18

    Дэлгэрэнгүй >>

    image

    Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор хийдэг. Энэ дагуу 16.00 цагт Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайд гамшгаас хамгаалах ерөнхий зориулалт бүхий мэргэжлийн ангиудын бэлтгэл, техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаалаа. 

    2018-04-26 16:24:50

    Дэлгэрэнгүй >>

    image

    Мөнгөнморьт сумын Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ЗДТГ, Сум дундын ойн анги, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, Ус цаг уурын мэргэжилтнүүд, ААН байгууллагууд, Ойн нөхөрлөл, морин эргүүл зэрэг 70 гаруй хүн оролцлоо.
    Зөвлөгөөнөөр суманд байгаль орчны талаарх тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг явуулж, 2017 оны ажлаа дүгнэж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
    Энэ үер БОЯам, НҮБ-ын хамтарсан Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй баг хамт олон ирж Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах сэдэвт сургалт явагдаж  Кинва будаа тариалах, тариаланчдын сүлжээ үүсгэх, хөрсний доройтол, эвдрэлийг бууруулах сэдвээр Монголын кинва будаа тариалагчдын холбооны тэргүүлэгчид илтгэл тавилаа.

    2018-04-26 12:36:23

    Дэлгэрэнгүй >>