Зар мэдээ

Цаг үеийн мэдээ

    image

    Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх "Бүжиг бүжиг" чуулгын нэрэмжит "Бүжгийн ертөнц" улсын уралдаан 4-р сарын 21нд боллоо. Тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 37 хамтлагийн 570 хүүхэд оролцсоноос Мөнгөнморьт сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн БӨРТЭ хамтлаг сургуулийн бага насны ангилалд хүрэл медаль хүртлээ.

    2018-04-27 10:06:54

    Дэлгэрэнгүй >>

    Аймгийн МХГазраас Мөнгөнморьт суманд ирж төлөвлөгөөт шалгалтыг удирдамжийн дагуу  2018.04.18 нд 9 хүний бүрэлдэхүүнтэй дараах нэр бүхий хүмүүс хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Ундармаа, байгаль орчны улсын ахлах байцаагч Г.Ганбаяр, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн байцаагч Ж.Оюунцэцэг,эрүүл ахуй улсын байцаагч С.Эрдэнэчимэг, эрүүл мэндийн улсын байцаагч Л. Түмэндэмбэрэл, Барилгын хяналтын улсын байцаагч Ц.Батхуяг, Боловролын улсын байцаагч Ц.Нарантуяа нар шалгалт хийлээ.

    2018-04-27 09:56:28

    Дэлгэрэнгүй >>

    Монгол улсын засгийн газар, дэлхийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын сангийн яам Тогтвортой амьжиргаа-3 төслийг хэрэгжүүлж  байгаа билээ..
    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт ,хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явц, үр дүн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих хорооны гишүүн  Ц.Буманбуян, Ц.Батдорж, Б.Алтаночир нар  Мөнгөнморьт суманд ажиллалаа.
    Энэхүү ажлын хүрээнд 2017 оны Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, 2018 онд ОНХсангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эрэмбийн  БИНХ-р батлагдсан жагсаалтыг шалган үнэлж дүгнэн зөвлөгөө өгч, өмнөх оны гаргасан алдаа дутагдлыг хэрхэн арилгах, амжилтаа бататган дээшлүүлэх талаар сургалт явууллаа. 2017 онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн гол ажлын нэг нь Соёлын төвийн тохижилт буюу үзэгчдийн сандал юм.

    2018-04-26 18:27:58

    Дэлгэрэнгүй >>

    image

                Сумын ГХУСАЗСЗ-өөс Ерөнхий боловсролын дунд сургачдын дунд “Хуулиа дээдлэе” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний удирдамжийн дагуу Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн асуулт хариул мэдлэг сорьж, гэрийн даалгаварт хүүхдийн эрх хэрхэн хаана зөрчигддөг тухай үзүүлбэрийг жүжигчилсэн хэлбэрээр үзүүллээ.Тэмцээний нээлтэнд Чулуунбаатарын зохиол "Намайг хайрла" шүлгийг 1-А ангийн сурагч Б.Нарансолонго уншилаа. Тэмцээнд1-р байрыг Мөнгөнжигүүр, 2-р байрыг Хууль сахиулагчид баг,  3-р байрыг Дэнс багууд тус бүр эзэллээ.
     

    2018-04-26 18:04:03

    Дэлгэрэнгүй >>

    image Аймгийн Иргэдийн Хурлын 100-р тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор  “Нарны алхал”-ын үйл ажиллагааны хүрээнд
     4-р сарыг Бүжгийн сар болгон ЗДТГ-Соёлын төв хамтран нээлт хийн зохион байгууллаа.
    Үйл ажиллагааг нээж Засаг даргын орлогч Э.Болормаа үг хэллээ. Мөн Соёлын төвийн бүжгийн багш Б.Нямсүрэн 3 төрлийн аэробек 
    бүжгийг иргэдэд зааж эрүүл зөв хооллолтын талаар зөвлөмж өглөө.
    Нээлтийн үеэр “Элэг бүтэн Монголчууд” хөтөлбөрийн 2-дахь үе шатны нээлт болж 15-39 насны нийт 20 иргэн  шинжилгээнд 
    хамрагдлаа. Мөн хүрэлцэн ирсэн иргэддээ өглөөний цай уулгав. Нийт 55 иргэн албан хаагчид оролцсон байна.
     
    Эрүүл биед саруул ухаан оршино.
     

     

    2018-04-26 17:34:52

    Дэлгэрэнгүй >>