Цаг үеийн мэдээ

    image Mонгол цэргийн бахархлын өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяраар Байдлаг багийн Засаг дарга Ж.Эрдэнэчимэг Монголын Залуучуудын Холбооны ”Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр, Нийгмийн даатгалын байцаагч Ц.Наранбаатарыг Монголын Залуучуудын Холбооны “Цэргийн алдар” цол тэмдгээр тус тус шагналаа. Энэ хоёр албан хаагчдаа баяр хүргэхийн ялдамд цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе

    2021-03-19 12:53:28

    Дэлгэрэнгүй >>

    image Сумын Засаг дарга Ц.Батдорж төсвийн байгууллагын шууд захирагч нартай, ЗДТГ-ын дарга Ч.Ганчимэг төрийн жинхэнэ албан хаагчтай гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйлчилгээний албан хаагчтай үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ байгууллаа. Энэ үер сумын удирдах албан тушаалтнууд, төрийн жинхэнэ албан хаагчид авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэл гаргасан байна.

    2021-03-11 15:55:59

    Дэлгэрэнгүй >>

    image Мөнгөнморьт сумын уугуул иргэн Доктор Ч.Бадарчийн үр хүүхдүүдээс сумын Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж 1000 ширхэг маск хандивлав. Хандив өгсөн та бүхэнд талархал илэрхийлж, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргал бүхнийг хүсэн ерөөе.

    2021-03-11 15:31:44

    Дэлгэрэнгүй >>

    image Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан хамт олноо манлайлан ажилласан дараах эмэгтэйчүүдийг сумын Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр ЭМТөвийн дүн бүртгэгч П.Алтансэрээ, ЕБС-ийн бага ангийн багш А.Алтанцэцэг, үйлчлэгч Ц.Батцэцэг, Хэрлэн цэцэрлэгийн туслах багш Н.Нансал нар Монголын Залуучуудын Холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр ЭМТөвийн сувилагч Ц.Янжиндулам, Хөдөлмөрийн алдар цол тэмдгээр Хэрлэн цэцэрлэгийн багш Э.Анхзаяа, ЭМТөвийн лаборант Х.Гантуяа нар тус тус шагнууллаа.

    2021-03-05 17:44:00

    Дэлгэрэнгүй >>

    image


    УИХ-ын гишүүн Н.Энхболд чуулганы хуралдааны завсарлагаанаар 2021.03.04-ний өдөр Мөнгөнморьт суманд ажиллаж сумын хаваржилтын байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, сумын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Энэ үеэр суманд улс, аймгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй / Багануур Мөнгөнморьтын чиглэлийн 60 км хатуу хучилттай зам барих, 75 хүүхдийн дотуур байрны барилгын ажил, Хэрлэн голын  перевозын засвар / ажлуудын явцтай танилцан бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна. Хаваржилтын явцтай танилцах үеэрээ цөөн малтай, хаваржилт хүндэрч буй 20 айл өрхөд  Монголын Улаан загалмайн хорооноос хүнсний багцын тусламж үзүүлэхээр шийдвэрлэн сумын удирдлагуудад гардуулж өглөө.    Мөн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд албан үүрэг гүйцэтгэж буй сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5000 ширхэг амны хаалт хандивласан байна. Суманд ирж ажиллан тусламж дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд танд талархал дэвшүүлэн ажлын амжилт хүсье
    МӨНГӨНМОРЬТ СУМЫН ЗДТГАЗАР

    2021-03-05 11:16:55

    Дэлгэрэнгүй >>