Цаг үеийн мэдээ

    image

    Мөнгөнморьт нутгийн уугуул Сандагдоржийн Одончимэгийн санаачлан өрнүүлсэн "10000 төгрөг хандивын давалгаа" аянд 108 иргэн нэгдэж 1200000    /нэг сая хоёр зуун мянган / төгрөг хуримтлуулснаа СОК-д хүлээлгэн өглөө. Тус хандивын давлагаанд нэгдэж, цар тахлын хүнд үеийг унаган нутгийнхантайгаа хамт давж буй сайхан сэтгэлт Та бүхэндээ халуун  талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Мөнгөнморьт Сумын Онцгой Комисс. Ковидын эсрэг хамтдаа.

    2021-04-09 16:22:41

    Дэлгэрэнгүй >>

    3-р сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл манай суманд Ковид-19 цар тахлын 7 тохиолдол бүртгэгдээд байна. СОК-оос тохиолдол тус бүр дээр тархвар зүйн судалгаа хийж, хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Энэ хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэд Багануурт очих, мөн Багануураас тэнд батлагдсан тохиолдлын хавьтлууд суманд ирэх зэргээр халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул зайлшгүй шаардлагатай биш бол зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй шаардлагатай иргэд Сумын онцгой комиссын Шуурхай штабаас зөвшөөрөл авч явна. Зөвшөөрөлгүй иргэдийг Багануурын наад талд гарсан постууд нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдье.
    Жич: өнөөдөр сумын тусгаарлан ажиглах байранд болон гэрийн тусгаарлалтад орсон иргэд Багануур дүүргийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болохоос бус өөрсдөө Ковид-19-өөр өвчилж батлагдсан биш болно.
     

    2021-04-08 16:55:49

    Дэлгэрэнгүй >>

    image

    "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зориулж УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очир “ЦАР ТАХЛААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” уриан дор 5000 ширхэг маск, гар ариутгагч, БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-аас 1000 ширхэг маск, гар ариутгагч зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг хандивлалаа. Онцгой комиссын гишүүд болон Мөнгөнморьтын иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд талархаж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Мөнгөнморьт сумын Онцгой Комисс

    2021-04-08 16:55:01

    Дэлгэрэнгүй >>

    Эрүүл мэндийн яамнаас 4601 тун вакцин Төв аймагт ирснийг 27 суманд хуваарилж манай суманд 113 хүнд хийх тун ирлээ. Эхний ээлжинд сумын Эрүүл мэндийн төвийн албан хаагчид, сумын Онцгой комиссын гишүүд болон Цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын газрын ажилчид, дулаан, цахилгаан хангамжийн ажилчид хамрагдаж байна. Цаашид ЕБС, СӨБ-ын багш, албан хаагчид бусад байгууллагын албан хаагчид болон иргэдэд хамрагдах юм. Энэ үйл ажиллагаа 4-р сарын 6-ны өдөр явагдлаа.  Иргэд уг үйл ажиллагааны талаар болон вакцин, дархлаажуулалтын өмнөх, хойнох үеийн хариу урвалын талаар зөв мэдээлэл авч, дархлаажуулалтын дараа дараагийн арга хэмжээ авах хүртэл тайван хүлээцтэй хандаж, хамтран ажиллана уу! СОК

    2021-04-08 16:51:49

    Дэлгэрэнгүй >>

    image

    "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зориулж Жаргалант багийн иргэн Балдандоржийн Цэндцэсэмийн гэр бүлээс С витамин үрлээр болон уусмалаар, нэг удаагийн бээлий, гар ариутгагч, амны хаалт, нэг удаагийн нөмрөг зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг хандивлалаа. Мөн "Өв менежмент " ХХК-аас Онцгой комиссын үйл ажиллагаанд мөнгөн дэмжлэг үзүүллээ. Та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
    Сумын Онцгой Комисс
     

    2021-04-08 16:50:37

    Дэлгэрэнгүй >>