Өргөдөл, гомдол

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын 1995 опы “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тоггоол, аймгийн Засаг даргын 2005 оны 203 дугаар захирамжаар батлагдсан “Иргэдээс аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам”-ыгтус тус үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
Энэ хүрээнд улирал тутам ЗГХЭГ-т өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ хүргэдэг билээ. Иймд өргөдөл гомдлын мэдээ хариуцан гаргадаг албан тушаалтан судалгааг нэгдүгээр хавсралтаар, 2016 оны 04 дүгээр улирлын мэдээг 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон 12 дугаар сарын 23-ны дотор хоёрдугаар хавсралтаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албап бичгээр ирүүлнэ үү.