Сум дундын ойн анги

image

ТӨВ АЙМГИЙН МӨНГӨНМОРЬТ СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
 
Мөнгөнморьт сум дундын ойн анги ОНТҮГ нь дараах 6 сумын ой сан бүхий газрыг хариуцан ажиллахаар засгийн газрын 255-р тогтоол Аймгийн засаг даргын А/144 тоот захирамжийн дагуу Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр, Ар-хуст, Сэргэлэн, Баянжаргалан зэрэг сумдын ойн сан бүхий газар нутагт үйл ажиллагаа явуулахаар томилогдон ажиллаж байна
Тус ойн ангийн одоогийн ажиллах хүч нь:
2017 он гарсанаар 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулаж байна.
v  Сум Дундын Ойн Ангийн дарга Т. Баатармөнх
v  Ахлах мэргэжилтэн С. Бямбацэрэн
v  Мэргэжилтэн Э. Энхмаа
v  Мэргэжилтэн Д. Оюунмөнх
Сумдын хэмжээнд  ойн сангаас бэлтгэх модны хуваарь, аж ахуйн нэгж, ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөл, иргэдэд сумдын ИТХ-ын тогтоол, “Ойн тухай хууль”- ийг үндэслэн ойн ашиглалт явуулах ажлыг зохион байгуулах.
Сумдын ойн сан бүхий газрын ойн хөнөөлт шавж, өвчин, ойн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх.
 
Ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа 2014 оноос хойш 6 га мод үржүүлгийн газар байгуулан шинэс, хайлаас, шар хуайс, бүйлс, агч, сибирийн улиас, чацаргана зэрэг модны үрийг суулган мод үржүүлгийн газартаа бойжуулаж байна
Ойн санг гэрээгээр иргэд нөхөрлөл, аж ахуйн нэгж  байгууллагад эзэмшүүлэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч,   Ойн ашиглалтын арга хэмжээ шинэ техник, технологийг турших, нутагшуулах, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, сургалтуудыг сумдуудын хэмжээнд жил бүр зохион байгуулж, бүх нийтээр мод тарих арга хэмжээнд орон нутгийн иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ  иргэд, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд  цаашид байгалиа хэрхэн хамгаалах,  ойн дагалт баялгийг зүй зохистой ашиглах зэргийг уриагаа болгон ажиллаж байна.
 
 
 
                                                                                       Хүн байгаль үгүйгээр оршин тогтнох үгүй буй за
                                                                                       Байгаль хүн үгүйгээр оршин тогтнох буй за