Эрүүл мэндийн төв

image

Тус сумын Эрүүл мэндийн төв нь 2016 онд Б.Батчимэг даргатай үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Одоогоор 8 ортой хүүхэд, төрөх, дотор, эмэгтэйчүүд, халдварт гэсэн 5 тасагтай, ариутгал угаалгын байнгын үйл ажиллагаатай төрөхийн өмнөх байртай. Үйлчлэх хүрээний хүн ам 2031, 3 багтай, их эмч 1, дүн бүртгэгч 1, эх баригч бага эмч 1, багийн бага эмч 2, лаборант 1, эмийн санч 1, сувилагч 4, асрагч 2, тогооч 1, жолооч 1, галч 4 нийт 19 ажилтантай. Анх 2002 онд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болсоноос хойш 3 удаагийн магадлан итгэмжлэлийн шалгалтанд тэнцэж 2013 онд 4 жилээр эрхээ аваад ажиллаж байна. Яаралтай тусламжийн үйлчилгээг ард иргэдэд хурдан шуурхай хүргэн түргэн тусламжийн дуудлага нийт 384 үүнээс алсын дуудлага 164, төвийн дуудлага 220, яаралтай тусламжийн үйлчилгээг 449 хүнд хүргэж, жирэмсний хяналтанд нийт 30 эмэгтэй орсоноос эхний 3 сартай хяналт 89%-тай хамруулж сүүлийн 15 жил эхийн эндэгдэлгүй ажилласнаар 2012 онд эхэд ээлтэй эмнэлгээр шалгарав. ЭМТ-ийн эмийн сан нь 2007 онд “Эргэлтийн эмийн сан”нэртэй үйл ажиллагаагаа өргөжүүлэн 316 нэр төрлийн эм, бэлдмэлээр ард иргэдэд үйлчилж, 13,053,470 төгрөгийн борлуулалт хийсэн ба 3.100,000 төгрөгийн хөнгөлөлттэй эмийн борлуулалт хийсэн байна. Клиник лаборатори нь анх 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба одоогоор 20 нэр төрлийн шинжилгээг жилдээ 2447 хүнд шинжилгээг хийж үйлчилсэн. Чийрэгжилтийн сорилыг 350 хүнээс авч, 12 төрлийн тоног төхөөрөмж бүхий чийрэгжилтийн кабинетаар жилдээ 135 хүн үйлчлүүлж байна. 0-15 насны хүүхдийг 100 % вакцинд хамруулсан ба, вакцины дараах хүндрэл гаргалгүй ажиллаж ирсэн. ЭМТ-д үндэсний хөтөлбөр 9, стратеги 11, бодлого 2 хэрэгжиж байна. Цаашид сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарлаа хандуулж ажиллах болно. ЭМТ-ийн хамт олноос:
- Хөдөлмөрийн хүндэт медаль 2
- Эрүүл мэндийн тэргүүний ажилтан 13
- ЭМЯ-ны хүндэт жуух бичиг 18
- Аймгийн хүндэт тэмдэг 3
- Аймгийн ЗД-ын жуух 7
- Төрийн бус байгууллагын шагнал 12
Эм үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан 2 тус тус шагнагдсан байна.