Сумын түүх

image

Хан аймгийн Далай Дархан бэйлийн хошуу болон Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошууг 1691-1911 он хүртэл 12 хошуу ноёд угсаа залгамжлан захирч ирсэн түүх байдаг. Хошуу 1828 онд 1112 хүн амтай, харин 90 жилийн дараа 1918 онд тоо бүртгэл архивын материалаар 629 өрх эрчүүд хөвгүүд 1758 үүнээс тайж 224, хамжлага ард 597, лам 534, албат ард 302, сул чөлөөт ард 302 эмс охид 1598 бүгд хүн ам 3356 байжээ.
1923 "Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” гарч аймаг хошуудыг орон нутгийн газар усны нэрээр нэрлэх болсны дагуу Тогос, Хэнтий сумдууд нийлж “Ар найман хорин” нэртэй зохион байгуулагдаж байснаа 1925-1926 оны өөрчлөлтөөр Богд хан уулын аймгийн ард өрхүүдийг Дэлгэр их уулын аймгийн Чингис хаан уулын аймгийн хошуу болгожээ.1923-1928 он хүртэл Чингис хаан уулын аймагт: Хэрлэн голын буриад хошуу, Тогос уулын сум, Эрдэнэдаш уулын сум, Мөнхжаргалант уулын сум хэмээх нэрээр хамрагдан захирагдаж байв. Буриадын ард түмэн нь 1630 онд Орос улсын харъяанд 1-р Петр цагаан хааны үед бүрэн орж захирагдах болсон боловч угийн өөрсдийн суугуул нутаг хөвч тайгын анчин гөрөөчин жинхэнэ уулын амьдралаараа олон зуун жил нутаглан суурьшиж ирсэн уугуул Монгол угсааны үндэстэн болно. Буриадууд 1923-1928 онд тзг р\у тасралтгүй нүүн орж ирж байсан. 1930 он гэхэд хил бүрэн хаагдаж нүүдэллэх ажлыг бүрэн зогсоожээ.
1931 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 7-р тогтоолоор Богд хан уулын аймгийг татан буулгаж Төв аймаг байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар Мөнгөнморьт уулын нэрээр Мөнгөнморьт сум х лсон. Сум анх байгуулагдахад 650 өрхтэй, 1330 хүн амтай. 1933 онд 6 багтай, 707 өрхийн 2500 хүн амтай. 1641 онд 7 баг 574 өрх, 1919 хүн амтай байжээ. Сум байгуулагдсанаас хойш 90 жилийн дараа одоогийн байдлаар 3 баг, 745 гаруй өрхтэй, 2052 хүн амтай. 9 жилийн дунд сургуульд 200 хүүхэд сулдаг, цэцэрлэгт 100 хүүхэд хүмүүждэг. Сумын хүн амын 60% нь хүүхэд залуучууд байна.
Буриад зон хүн амын 30-аад хувийг эзэлдэг. Хүн амын өсөлт сүүлийн үед нэмэгдэж байгаа. Ард иргэд үр хүүхдүүдээ боловсрол мэргэжилтэй болгох талд анхаарч оюуны хөрөнгө оруулалт хийдэг болсноос мэргэжилийн боловсон хүчин нэмэгдэж байна. Өөр орон нутагт амьдарч яваа нутгийнхан маань төрөлх хөгжил цэцэглэлтийн төлөө санаа тавьдаг, дэмжиж тусалдаг болж байгаа нь сайшаалтай. Ялангуяа үр хүүхдүүддээ өөрийнхөө төрж өссөн төрөлх нутаг, хөдөлмөрч ард түмэн, төрөл төрөгсөд
Ах дүүгээ танилцуулж сайхан нутгаараа бахархуулах, нэрлүүлэх, сум орныхоо нэрээр алдар цуугаа гал зохнлтой. Чингис хааны үр удмын хаад ноёд угсаа залгамжлагчид олон зууныг дамжин Хан Хэнтий салбар уул нуруудын нөмөр нөөлөг газар, тал дэнжээр, Хэрлэн мөрний ай сав нутгаар жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдарч байсан түүхтэй. Мөнгөнморьтчууд ч энэ л үеэс үе дамжин ирсэн.
Мөнгөнморьт уулын домог
Энэ сайхан хангайд нутгийн нэгэн анчин гөрөөлж яваад арван найман салаа эвэртэй аргил тарган буга авалжээ.
Уг буга тохмын хатсан хөлсний оромтой цагаан олойртой байсан гэдэг. Тэр анчин гэртээ ирж хэдхэн хоногийн дараа хүндээр өвчилжээ. Хол ойрын эмч домч залж үзүүлсэн боловч уг анчин эмчилгээ авсангүй амь нас нь аюултай болжээ. Гэр хотлоорой тэвдэн сандарч арга чарга бүхнийг хийсэн боловч төдий л тус болсонгүй. Гэтэл нутгийн нэгэн мэргэн ламыг залж үзүүлсэнд тэр лам зурхай зурж үзээд анчин та дотогш савдагдай уулын эзниий унаагийг хөнөөсөн байна. Одоохон уг уулын эзэн савдагийг аргадаж унаагийг нь буцааж өг!
Эс тэгвэл амь нас чинь хутагны ирэн дээр байна гэж айлджээ. Ингээд тэр айлынх гэр хотлоорой ярилцаж уулын эзэн савдагт ямар унаа яаж өгөх талаар хэлэлцээд нутгийн алдартай сийлбэрч, зутгуурчийг гуйж цалин цагаан мөнгөөр морь цутгуулж буга авалсан уулынхаа орой дээр овоо босгож мөнгөн морио овоондоо хадгалжээ. Идээ цагаагаар тахил, цацал өргөн сан тавьж тахилын ном уншуулсан гэдэг. Үүнээс хойш хүн өвчилсэн анчин ч эдгэрэн нутгийн ард олон, үзэсгэлэнт төгөлдөр тэр сайхан хангайг Мөнгөнморьт уул гэж хүндэтгэн нэрлэж тахиж шүтэж ирсэн домогтой билээ.