image Төв аймгийн Засаг даргын 8 дахь удаагийн үзлэг манай суманд ирлээ. Төв аймаг улсын хэмжээнд тэргүүний 2 дахь аймгаар шалгарсан тул аймгийн Засаг дарга 27 сумдад талархал илэрхийлэн "ТАЛАРХАЛ" -ыг НБХ-н дарга Д.Мөнхцэцэг гардуулав. Мөн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга /цахим хичээлд сууж, шалгалт өгч тэнцсэн ЗДТГ-ын дарга Ч. Ганчимэг, ИТХ-ын нарийн бичиг дарга Ц.Оюунтүлхүүр нарт Удирдлагын академаас Сертификат , ахисан түвшний Жендэрийн Дүн Шинжилгээ онлайн сургалтанд сууж тэнцсэн НБМ Г.Батчимэгт Сертификатыг тус тус гардуулан өглөө. Төрийн захиргааны албан хаагчдаас монгол хэл бичгийн түвшин тогтоох шалгалт авлаа.

    2020-05-18 13:52:04

    Дэлгэрэнгүй >>

    image Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газраас хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ хугацаанд хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, эцэг эхчүүдийн хүүхддээ зарцуулах цагийг үр дүнтэй болгон нэмэгдүүлэх, хамтдаа бүтээж хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа хөгжье” сарын аянг зохион байгууласан.Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 1-3-р ангийн сурагчид 3 үе шаттай энэ тэмцээнд амжиллтай оролцож 2-р байрыг 3.А ангийн сурагч Б.Нарансолонго, Тусгай байрыг 1.А ангийн сурагч Д.Анхжин эзлэн, оролцогч хүүхдүүдийн гарын бэлгийг М.Мөнхдөл нар хүртлээ.

    2020-05-12 17:09:58

    Дэлгэрэнгүй >>

    image Обьектийн гал түймрийн улмаас онцгой нөхцөлд байгаа өрхийн хүүхдэд тусламж үзүүлэх зорилгоор “ГЭГЭЭН ҮЙЛС” аяныг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд байшин барих хандивт сумын албан байгууллага болон найз нөхөд, хамаатан садан, иргэд мөнгөн тусламж үзүүлэн гар бие оролцон байшинтай болох ажил эхлээд байна. Мөн Аймгийн Гэр Бүл, Хүүхэд Залуучууд хөгжлийн газрын дэргэдэх “Дэмжих баг”-т сумын хүүхдийн төлөө зөвлөлөөс уламжилсаны үндсэн дээр дэмжлэг авлаа. Эдгээр хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцас, цамц, куртик, пүүз зэрэг хувцасыг илгээж,сумын Засаг дарга болон хүүхдийн төлөө зөвлөл 5-р сарын-11 нд дамжуулан гардууллаа.

    2020-05-12 17:04:28

    Дэлгэрэнгүй >>